“Итгэл,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 13–20
“Итгэл,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 13–20
Итгэл
Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм; тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно (Aлмa 32:21).
Би Тэнгэрлэг Эцэгийн хайртай охин мөн. Аврагч Есүс Христ дээр төвлөрдөг Түүний мөнхийн төлөвлөгөөнд би итгэдэг.
Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага
Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.
-
Сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн. Судрууд болон амьд бошиглогчдын үгсээс итгэлийн тухай мэдэж ав. Еврей 11; Aлмa 32:17–43; Ифер 12:6–22; Иосеф Смит—Түүх 1:11–20-ийг унш. Ерөнхий чуулган дээр итгэлийн тухай хэлсэн үгсээс хоёрыг унш. Амьдралдаа залбирах хэвшлийг суулгаснаар итгэлээ хөгжүүл. Өглөө, орой тогтмол залбирч эхэл. Энэхүү загварыг дагаснаас хойш гурван долоо хоногийн дараа итгэл болон өдөр тутмын хувийн залбирлынхаа талаар ойлгож мэдсэнээ эцэг эхтэйгээ эсвэл удирдагчтайгаа ярилц. Тэмдэглэлдээ итгэл, залбирлын талаарх сэтгэгдлээ бич.
-
Хиламаны залуу дайчдын эхчүүдийн заасан итгэлийн зарчмуудыг олж мэд. Алма 56:45–48 болон 57:21-ийг унш. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудсыг үз) дээр эхийн үүргийн тухай юу гэж хэлснийг нягтлан үз. Хүүхдүүддээ итгэлтэй байх, шийдвэрүүддээ сайн мэдээний үнэнүүд дээр тулгуурлаж байхыг заахын тулд эмэгтэй хүнд байх шинж чанарын талаар ээж, эмээтэйгээ эсвэл удирдагчтайгаа ярилц. Эдгээр зарчим нь таны өнөөдрийн амьдралд мөн итгэлтэй эмэгтэй, эхнэр, эх байхад бэлтгэхэд хэрхэн тусалж чадах вэ? Санал бодлоо тэмдэглэлдээ бич.
-
Сайн мэдээний зарчмуудаар амьдрах нь итгэлийг шаарддаг. Судруудын удирдамж эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номоос итгэлийн талаар унш. Аврагч Есүс Христэд итгэх итгэл нь үйлдэл рүү хөтөлдөг. Залбирал, аравны нэг, мацаг барих, наманчлал эсвэл Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих зэрэг зарчмуудаас аль нэгийг сонго. Гэртээ эсвэл өөр нэг газарт сайн мэдээний тухайн зарчмын дагуу амьдрахад тань итгэл хэрхэн тусалсан тухай гэр бүлийн үдшийн хичээл төлөвлөн танилцуул. Хэрэв боломжтой бол гэр бүлийн гишүүнээс итгэлээ бэхжүүлсэн талаарх туршлагаасаа хуваалцахыг хүс. Та өөрийн туршлагыг түүнчлэн хуваалц. Эдгээр туршлагын нэгийг тэмдэглэлдээ бичиж, итгэлийн талаарх сэтгэгдлээ бич.
Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлага
Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонго эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө, өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.
-
Ариун ёслолын тухай улам ихийг суралц. Maтай 26:26–28; Maрк 14:22–24; Лук 22:17–20 дээрээс Сүүлчийн зоогийн тухай унш. Ариун ёслолын үеэр ариун ёслолын дуулал болон залбирлыг анхааралтай сонсож, тунгаан бодох загварыг бий болго. Бид яагаад талх, уснаас хүртдэг тухай бод. Энэ загварыг гурван долоо хоног дагасны дараа, та ариун ёслолоос хүртэж байхдаа баптисмынхаа гэрээг дурсан санах зарим амлалт болон тэдгээр амлалтыг сахихдаа юу хийдэг тухайгаа тэмдэглэлдээ бич. Эдгээр амлалтыг ойлгосноор Аврагчид итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлсэн тухай тэмдэглэлдээ бич.
-
Исаиа 53:3–12; Иохан 3:16–17; Ром 5; 2 Нифай 9:6–7, 21–26; Aлмa 7:11–13; 34:8–17; Сургаал ба Гэрээ 19:15–20-ийг уншиж, Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголтоо нэмэгдүүл. Тэмдэглэлдээ Аврагчийн тухай болон Түүнийг таны төлөө юу хийсэн тухай сэтгэгдлээ бич. Гэрчлэлийн цуглаан дээр сэтгэгдлээ хуваалц.
-
Авралын төлөвлөгөөний тухай ойлголтоо нэмэгдүүл. Суралцах эх сурвалжуудад 1 Коринт 15:22; Илчлэл 12:7–9; 2 Нифай 9:1–28; 11:4–7; Сургаал ба Гэрээ 76:50–113; 93:33–34; Moсе 4:1–4; Aбрахам 3:24–27 орно. Мөнх бус амьдралын өмнөх оршихуй, төрөлт, мөнх бус амьдрал, үхэл, шүүлт болон шүүлтийн дараах амьдралыг багтаасан авралын төлөвлөгөөг дүрсэлсэн зураг зур эсвэл ийм зураг олж ав. Зургийг ашиглан, ангийнхан, гэр бүлийнхэндээ эсвэл найздаа авралын төлөвлөгөөг тайлбарла. Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг таны үйлдэлд хэрхэн нөлөөлж, та өөрийнхөө мөн чанарын тухай болон итгэлийг тань бэхжүүлэхэд хэрхэн тусалсан тухай ярилц.
-
Их Эзэн бидэнд аравны нэгээ төлөхийг тушаасан. Сургаал ба Гэрээ 119 ба Maлахи 3:8–12-ыг унш. Аравны нэгийн хуульд дуулгавартай байх нь таны итгэлийн нотолгоо учраас аравны нэгээ бүрэн төл. Гурван сарын дараа аравны нэгээ төлөх нь таны итгэлийг өсгөхөд хэрхэн тусалсныг тэмдэглэлдээ бич. Аравны нэгийн зарчимд итгэх итгэлээс тань шалтгаалан, таны амьдралд ирсэн том, жижиг бүх адислалаа жагсаан бич.
Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага
Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл
Итгэл эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Та эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эхлэхээсээ өмнө эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулсан зарим санааг доор дурдсан болно.
-
“Амьд Христ”-ийг цээжил (102-р хуудсыг үзнэ үү). Үүнийг хийж байхдаа өөрийн амьдрал дахь Аврагчийн нөлөө болон Түүнд итгэх таны итгэл хэрхэн өссөн тухай эргэцүүлэн бод. Дараах Аврагчийн жишээг хэрэгжүүл.
-
Aлмa 32:28–43-ыг унш. Итгэлийг өөрийн суулгаж, арчилдаг үр ба ногоон талбайн ургацтай зүйрлүүлэн бод. Та итгэлээ хэрхэн тэжээж, арчилж, бэхжүүлэх тухай тэмдэглэлдээ бич.
-
Тойрог, салбарынхаа гэр бүлийн түүхийн хичээлд суу. Хамаатан садныхаа эсвэл бусад хүний итгэлийг харуулсан бодит түүхүүдийг цуглуул. Мөн гэр бүлийн гишүүдээсээ эсвэл бусад хүнээс ярилцлага авч, тэдний түүхийг бичиж ав.
-
Есүс Христэд итгэх итгэлийг тань харуулсан бодит түүх, шүлэг, дууг бич эсвэл үзүүлэн хий.
Миний төсөл:
Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:
Баталсан
Дуусгахаар төлөвлөсөн огноо
Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн таны итгэлийн тухай ойлголт хэрхэн өссөнийг багтаа):
Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг
Огноо
Зарцуулсан цаг