Өсвөр үеийнхэн
Зарчимч байдал


“Зарчимч байдал,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 61–68

“Зарчимч байдал,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 61–68

Зарчимч байдал

Үхэн үхтлээ би хоёргүй үнэнчээ өөрөөсөө үл холдуулна (Иов 27:5).

Би ажил үйлсээ зөв буруугийн мэдлэгтэй нийцүүлэх ёс суртахууны хүчтэй байх болно.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлагууд

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Зарчимч байдал нь өөрсдийн итгэл, жишгүүдийн дагуу амьдрахыг хүсэх хүсэл, тэмүүлэл юм. Moронай 10:30–33-ыг уншиж, “бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун” гэдэг нь юу гэсэн үг болохыг бод. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг унш. Их Эзэний жишиг дэлхийн жишгээс ямар ялгаатайг эргэцүүлэн бод. Хувцаслалт, хэл яриа мөн утга зохиол, кино, зурагт, интернэт, хөгжим, гар утас, бусад мэдээллийн хэрэгслийг зохистой хэрэглэх хувийн боловсон зан төлөвийн жишгүүдээс тэмдэглэлдээ бич. Мөн ариун сүмд ороход ёс суртахууны цэвэр ариун хийгээд зохистой байх төлөвлөгөө зохио. Хамгийн багадаа нэг сарын турш өөрийн жишгүүдийг сахисны дараа тэмдэглэлдээ сэтгэгдлээ бичиж, амлалтаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг эрмэлз.

  2. Өөрийн зарчимч байдлын хувийн үнэлгээг нэвтрүүл. Өөртөө дараах асуултуудыг тавь. Би хов жив, зохисгүй онигоо, хараал ба гутаан доромжлох зүйл хэлэх, нандин сэдвүүдийн талаар хөнгөмсөг яриа үүсгэх зэргээс зайлсхийж байна уу? Би сургуулийн болон бусад үйл ажиллагаандаа бүрэн үнэнч, ёс суртахууны хувьд цэвэр, шударга, найдвартай, итгэл хүлээж чадаж байна уу? Зарчимч байдалтай амьдрахын тулд Ариун Сүнсний удирдамж, хүчийг эрэлхийлэн өдөр бүр залбирч бай. Зарчимч байдлаа хөгжүүлэх зүйлсийг мөн хөгжүүлэхийг хүсэж буй хамгийн багадаа нэг шинэ дадал хэвшлийг тэмдэглэлдээ бич.

  3. Аврагч бол зарчимч байдлын төгс жишээ мөн. Тэрээр Эцэгтээ амласан бүхнээ хийсэн. 3 Нифай 11:10–11-ийг унш. Сударт гардаг зарчимч хүмүүсийн амьдралаас суралц. Эхлэл 39; Естерийн ном; Иов 2:3; 27:3–6; Даниел 3 бa 6; Үйлс 26; Сургаал ба Гэрээ 124:15; Иосеф Смит—Түүх 1:21–25-ыг унш. Эдгээр хүний зарчимч байдлыг харуулсан арга замуудыг тодруулж тэмдэглэлдээ бич. Зарчимч байдлаа харуулах зоригтой байсан үеэ, ялангуяа үүнийг хийхэд хэцүүхэн байсан үеэ бод. Үүний талаар өөрийн туршлага, сэтгэгдлийг гэрчлэлийн цуглаан, хичээл дээр эсвэл эцэг эх, удирдагчтайгаа хуваалц.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонго эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаар батлуулах ёстой. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Зарчимч байдал гэсэн үгийг толь бичгээс үз. Өөрийн ээж, эмээгээс эсвэл хүндэтгэдэг өөр нэгэн эмэгтэйгээс уг үгийн тухай хэрхэн ойлгож, ашиглах талаар асууж ярилц. Та ажил үйлсээ зөв буруугийн мэдлэгтэй нийцүүлэх арга замуудыг жагсаан бичиж, зарчимч байдалтай байна гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тэмдэглэлдээ бич.

  2. Гэрчлэгч болж зогсох тухай суралц. Moзая 18:9-ийг унш. Тэгээд тэмдэглэлдээ өөрийн хувьд хэрхэн “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы [гэрчлэгч] болж зогсохоо” бич. Та илүү сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд сайжруулах шаардлагатай хувийн зан төлөвийг сонго. Гурван долоо хоногийн турш шинэ зан төлөвөө хэрэгжүүлснээр та зарчимч байдлыг амьдралдаа хөгжүүл. Гаргасан хөгжил дэвшлээ тэмдэглэлдээ бич.

  3. Мацгийн хуулиар амьдрах нь зарчимч байдлыг хэрэгжүүлэх боломж юм. Мацгийн ням гарагт хоёр удаагийн хоол ундаас татгалзаж, гэр бүлийнхээ мацгийн өргөлийг хандивла. Онцгой зорилгын төлөө мацаг барь. Та өвчтэй найзынхаа төлөө болон муу зуршлаас салахын тулд түүнчлэн өөртөө болон хэн нэгний төлөө онцгой адислалыг хүсэж мөн талархал өргөн мацаг барьж ч болно. Мацгаа залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

  4. Гэр бүлийг тань сулруулан доройтуулж буй зөрчилдөөн, хандлага болон асуудлыг жагсаан бич. Энэ номын эхний хуудсан дахь Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудас) ба Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын гэр бүл гэсэн хэсгийг унш. Дараа нь Лиахона сэтгүүлээс бидний бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмждэг хүмүүсийн зөвлөмжийг хайж ол. Тэмдэглэлдээ одоогийн гэр бүлээ бэхжүүлэх төлөвлөгөө, ирээдүйн гэр бүлдээ бий болгох хүсэлтэй эрхэмлэх чанар, уламжлал заншлуудыг бич.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Та зарчимч байдал эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа, ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эхлэхээсээ өмнө, эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эцэг эх, удирдагчдаар батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулсан зарим санааг доор дурдсан болно.

  • Зарчимч байдлын мөн чанарыг үзүүлсэн гэр бүлийн гишүүдийнхээ туршлагаас бич.

  • Зарчимч байна гэдэг нь амлалтаа сахина гэсэн үг. Өөрийн сургууль эсвэл орон нутагтаа баг юм уу байгууллагын гишүүн эсвэл удирдагчийн хувьд амлалтуудаа тодорхойлж, сахь.

  • 1 Tимот 4:12-ыг өөрийнхөө хөтөч болгон ашиглаж, “итгэгчдэд үлгэр дуурайл” байхыг дадал зуршил болгоход туслах үйл ажиллагааг зохион байгуул.

  • Ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахих нь зарчимч байдлыг шаарддаг. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол болон амьд бошиглогчдын үгсэд тайлбарласны дагуу төлөв даруу хувцаслах жишигт нийцэхүйц хувцсыг хийж бүтээн, өмсөж, ариун сүмийн гэрээнүүдийг байгуулахад бэлтгэ.

  • Ерөнхий эрх мэдэлтнүүдийн хэлсэн үгсээс зарчимч болоод шударга байдлын тухай сэдвүүдийг хайн ол. Эдгээр зарчим таны аз жаргал болон ариун сүмийн бэлтгэлд яагаад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг судал. Бүх цаг үед үнэнч бөгөөд шударга байх, хувийн зарчимч байдалтай байх үүрэг хариуцлагыг тань сануулах (зураг, эш татсан үгстэй ном, гар хатгамлын зүйлс зэрэг) зүйлийг өөртөө бий болго.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн зарчимч байдлын тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг

Хэвлэх