Өсвөр үеийнхэн
Ариун журам


Ариун журам

Хэн “арван хуруу тэгш” эхнэр олж чадах вэ? тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй (Сургаалт үгс 31:10).

Би ариун сүмд ороход бэлтгэж цэвэр ариун, зохистой үлдэнэ.

Миний бодол санаа, үйлдлүүд ёс суртахууны өндөр жишигт тулгуурласан байх болно.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх шаардлагатай туршлагууд

Дараах эрхэмлэх чанарыг хөгжүүлэх дөрвөн туршлагыг гүйцэлдүүл. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эх эсвэл удирдагчаараа дууссан он сар өдөр ба гарын үсэг зуруул.

  1. Ариун журам нь ёс суртахууны өндөр жишигт суурилсан бодол санаа, зан төлөвийн хэв загвар юм. Энэ нь өөртөө ариун явдал, цэвэр ариун чанарыг агуулдаг. Дэлхийн амьдралыг бүтээх хүч нь Бурханы хүүхдүүддээ өгсөн өргөмжлөгдсөн хүч юм. Зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй эмэгтэй хүний хооронд энэ хүч үйлчлэх болно хэмээн Тэр тушаасан юм. Иаков 2:28; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудсыг үз); Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос бэлгийн цэвэр ариун байдал хэсгийг уншиж, ариун явдал ба ариун журамтай байхын чухал ач холбогдлын тухай судал. Мөн “Итгэлийн тунхаг”-ийн 13 ба Сургаалт үгс 31:10–31-ийг унш. Тэмдэглэлдээ цэвэр ариухан, ариун явдалтай байхаас ирэх амлагдсан адислалуудыг болон ариун явдалтай байна хэмээх амлалтаа бич.

  2. “Бүх цагт мөн бүх зүйлүүдэд мөн өөрийн байж болох хаана ч” ариун журамтай амьдрах нь таныг Ариун Сүнстэй байнгын хамтрагч байхад тусалдаг. Та баптисм хүртэн, гишүүнээр батлагдахдаа амьдралын тань бүх зүйлд удирдан чиглүүлэх Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Ариун Сүнс нь цэвэр бус асарт оршдоггүй тул ариун журамтай амьдралаар амьдрах нь ариун сүмийн ёслолуудаас ирэх адислалуудыг хүлээн авч, Ариун Сүнс хамтрагч тань байх урьдчилсан нөхцөл юм. Дараах судруудыг уншиж, амлагдсан адислалуудыг тогтоо. Үүнд: Иохан 14:26–27; 15:26; 2 Нифай 32:1–5; С ба Г 45:57–59; 88:3–4; 121:45–46. Тэмдэглэлдээ юу сурснаа болон Ариун Сүнсний удирдамжийг хүчтэй мэдэрсэн үеийнхээ сэтгэгдлийг бич.

  3. Ариун сүмд орохоор зохистой байж, ариун сүмийн ёслолуудад оролцоход бэлтгэ. Алма 5-р бүлгийг унш. Алмагийн асуултуудыг жагсаан бич. Эдгээр асуултад хариулж, цэвэр ариун байн, ариун сүмд орохоор зохистой, бидний Тэнгэрлэг Эцэгийн хайрт охиддоо амласан бүх адислалыг хүлээн авахаар өөрийн хийж чадах болон өөрийгөө бэлтгэх зүйлсийн жагсаалтыг гарга.

  4. Аврагч танд хайртай бөгөөд Өөрийн амьдралыг таны төлөө өгсөн учраас та наманчилж чадна. Наманчлал нь Есүс Христэд итгэх итгэлийн үйлдэл юм. Moрoнай 10:32, Инос, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын Наманчлал гэсэн хэсгийг унш. Аврагчийн Цагаатгал нь таныг нүглээс салгаж, уучлагдах боломжтой болгосон юм. С ба Г 20:77, 79 дээрх ариун ёслолын залбирлыг унш. Амьдралынхаа турш долоо хоног бүр зохистойгоор ариун ёслолоос хүртэж, амьдралаа сүнслэг хүчийг авчрах ариун журамт үйл ажиллагаагаар дүүрэн байлга. Та эдгээрийг хийснээр уруу таталтыг эсэргүүцэх чадвартай байж, тушаалыг биелүүлж, Христтэй адил болохын тулд улам өсөж хөгжих болно. Өдөр бүр цэвэр ариун, зохистой байхын тул юу хийж чадахаа тодотгож, өөрийнхөө төлөвлөгөөг тэмдэглэлдээ бич.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Та энэ шаардлагатай эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслийг дуртай цагтаа эхэлж болно.

Аврагч ариун журамтай амьдрах амьдралыг сонгосон. Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг бүхэлд нь уншиж, Түүний “Надаас сурагтун” (C ба Г 19:23) гэсэн сануулгыг дага. Судруудыг өөрийн амьдрал, үр дагавруудтай харьцуул. Судрыг уншихдаа өөрийнхөө бодлыг тэмдэглэлдээ тогтмол бич. Аврагчийн үлгэр жишээг сана. Христ болон Түүний дагалдагчид ариун журамтай амьдрахын тулд юу хийсэн бэ? Уншиж дууссаныхаа дараа гэрчлэлээ бич.

“Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Иосеф Смит, Мормоны Номын удиртгал).

Мормоны Номын тухай миний гэрчлэл

Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно (Moрoнай 10:4).

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо:

Зарцуулсан цаг