Бүлэг 5
Гурван гэрч бөгөөд уг ном нь өөрөө Мормоны Ном үнэн гэдгийн гэрчлэл болон зогсоно.
1 Мөн эдүгээ Моронай би, надад зарлиг болгосон үгсийг санасныхаа дагуу бичсэн болой; мөн би лацадсан зүйлсээ танд хэлсэн бөлгөө; тиймийн тул та орчуулж болно хэмээн тэдгээрийг бүү хөндөгтүн; учир нь хэзээ нэгэн цагт энэ нь Бурханы мэргэн ухаанд байхаас бусдаар, тэр зүйл танд хориглогдсон болой.
2 Мөн болгоогтун, энэ ажлыг авчрахад туслах тэдэнд уг ялтаснуудыг үзүүлж болох боломжийг та авч магадгүй юм;
3 Мөн тэдгээр нь гуравт Бурханы хүчээр үзүүлэгдэх болно; иймийн тул тэд эдгээр зүйл үнэнийг гарцаагүйгээр мэдэх болно.
4 Мөнхүү гурван гэрчийн амаар эдгээр зүйл нотлогдох болно; мөн тэрхүү гурвын гэрчлэл нь, мөн Бурханы хүчийг бас түүний үгийг мэдүүлэх зүйлс агуулагдсан, түүнчлэн Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний тухайлан гэрчлэх энэ ном нь—мөн энэ бүхэн нь эцсийн өдөр дэлхийнхний эсрэг гэрчлэл болон зогсох болно.
5 Мөн хэрэв тэд наманчилж мөн Есүсийн нэрээр Эцэгт ирэх аваас, тэд Бурханы хаант улсад хүлээн авагдах болно.
6 Мөн эдүгээ, эдгээр зүйлд надад эрх мэдэл буй эсэхийг та нар шүүн тунгаагтун; учир нь намайг харах үедээ надад эрх мэдэл буйг та нар мэдэх болно, мөн бид эцсийн өдөр Бурханы өмнө зогсох болно. Амен.