Ирээд, Намайг дага
Мэндчилгээ


Мэндчилгээ

Хайрт эцэг эхчүүд, өсвөр үеийнхний багш, удирдагч, зөвлөхүүд ээ:

Өсвөр үеийнхнийг сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслуулахын тулд Их Эзэн та бүхнийг дуудсан билээ. Энэ нь хичнээн агуу адислал билээ! Их Эзэний та бүхэнд итгэмжлэн өгсөн өсвөр үеийнхэнтэй өнө мөнхийн холбоо харилцааг бий болгох боломж та бүгдэд байгаа билээ. Та нар тэдний хэрэгцээ шаардлага болон хүсэл эрмэлзлэлийг нь ойлгосноор, өсвөр үеийнхэнд өдөр бүр сайн мэдээнээс суралцаж мөн үүнийхээ дагуу амьдарснаар ирэх адислалыг хүлээн авахад нь тусалж чадна.

Та нарын үйлчлэлийн хамгийн чухал хэсэг нь өдөр бүр өөрсдөө сүнслэг бэлтгэлтэй байж, залбирч, судраас суралцан мөн зарлигуудыг дуулгавартайгаар дагах явдал юм. Бид та нарыг урьд өмнөхөөсөө ч илүү агуу их зорилготойгоор сайн мэдээний дагуу амьдрахаар зориг шулуудаасай хэмээн уриалж байна. Ингэснээрээ та сайн мэдээнээс өөрийн хичээл зүтгэл болон итгэлээрээ суралцаж, сайн мэдээний үнэн байдлыг олж мэдэн мөн бодол санаа, гэрчлэл, туршлагаа хуваалцсанаар гэр бүлээ болон бусдыг хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн өсвөр үеийнхэнд туслахаа олж мэдэх болно.

Өсвөр үеийнхнийг хайрлах хайр тань нэмэгдэх тусам, тэднийг хөрвөлтөнд хүргэх хувийн залбирал, судраас суралцах болон дуулгавартай байдлаа байнга сахьж байхад нь туслах хүслээр та бүхэн дүүрэх болно. Өсвөр үеийнхний төлөө өдөр бүр залбирч өөрийн хичээл зүтгэлийг амжилттай болгохын тулд эцэг эхчүүд, удирдагчид, багш нартай тэдний талаар зөвлөлдөж байгаарай. Боломж гарах бүрд өсвөр үеийнхнийг урамшуулж, зааж мөн дэмжсэнээр та нар элбэг дэлбэгээр адислагдах болно.

Зохистой Хожмын Үеийн Гэгээнтэн бүр сайн мэдээг Аврагчийн арга барилаар зааж чадна. Та нар Түүний жишээг дагах аваас Ариун Сүнс та нарыг юу хийхээ мэдэхэд тань туслах болно. Та нарын хувийн гэрчлэл нэмэгдсэнээр та илүү гүн гүнзгий хөрвөгдөж мөн амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахдаа хүчирхэгжинэ.

Түүний соёрхсон өсвөр үеийнхэнд үйлчлэх дуудлагад тань Тэнгэрлэг Эцэг та бүхнийг адислах болтугай.

Тэргүүн Зөвлөл