Ирээд, Намайг дага
Таны зорилго


Таны зорилго

Өсвөр үеийнхний багшийн хувьд таны зорилго бол тэднийг Есүс Христийн сайн мэдээнд хөрвөхөд нь туслах явдал юм хэмээн Тэргүүн Зөвлөлөөс заасан.

Хувь хүн бүрийн хөрвөгдөх зам нь өөр өөр байдаг. Зөвхөн цуглаан, хичээл эсвэл үйл ажиллагаанд оролцсоноор хөрвөгдөхгүй. Эцсийн эцэст, өсвөр үеийнхэн өдөр бүр сайн мэдээний дагуу хичээнгүйлэн амьдарч, залбирч, судраас суралцаж, зарлигуудыг сахьж, санваарын болон бусад үүргээ гүйцэтгэж, ариун сүмд орж, гэр бүлдээ болон бусдад үйлчилж мөн сайн мэдээг хуваалцсанаар хөрвөгддөг. Тэд эдгээр зүйлийг хийснээр тэдний хүсэл, биеэ авч явах байдал болон үйл хөдлөл нь Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нэгдэн нийлдэг. Тэд баяр хөөртэй, итгэлтэй болж мөн “өөрсдийн төлөө үйлдэхдээ” тэд баяртай болж… “мөн өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй” (2 Нифай 2:26). Тэд Ариун Сүнсний өдөөлтийг дагахыг мөн уруу таталтыг тэвчихийг хичээн, “чөлөөт хүсэл зоригоороо олон сайн зүйлс хийхийг” хичээдэг (С ба Г 58:27). Тэд “Христийн цагаатгалаар гэгээнтнүүд” болдог (Мозая 3:19).

Бид сайн мэдээний замаар алхах явцдаа хөрвөгддөг. Та өсвөр үеийнхэнд сүнслэг байхыг дэмжин урамшуулж, тэдний найз нь байж, үргэлж тэдэнд заан, тэдэнтэй хамт суралцах нь тэднийг тууштай байж, насан туршдаа хөрвөгдөхөд нь туслах болно.

Хэвлэх