Ирээд, Намайг дага
Тогтмол дагах зарчмууд


Тогтмол дагах зарчмууд

Энэхүү зааварт байгаа олон санал болгосон зүйлсийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно. Багш, удирдагчид эдгээр санал болгосон зүйлсийн уг зорилгыг ойлгосноор, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцэх нэмэлт санаа оноонуудыг илчлэлтээр хүлээн авах болно. Харин дараах зарчмуудыг өөрчлөх ёсгүй:

  • Багш, удирдагчид тухайн сард санал болгосон бүлгээс л хичээлүүдээ сонгож бэлтгэнэ. Тэд өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголтоо хийнэ.

  • Боломжтой бол багш нар (семинарын багш нар ч гэсэн) нэг нэгнийхээ заасан зүйлийг бататган заах хэрэгтэй.

  • Багш мөн зөвлөхүүд өсвөр үеийнхнийг сайн мэдээнээс сурахад идэвхтэй оролцуулж Аврагч хэрхэн заасны адилаар заахаар чармайх хэрэгтэй. Үүнд, хамтдаа судруудаас суралцан, санал сэтгэгдлээ солилцон, хувийн бодол санаа, туршлага мөн гэрчлэлээ хуваалцах зэрэг багтана.

  • Өсвөр үеийнхнийг өөрсдийн сурч байгаа зүйлсээ гэр бүлтэйгээ мөн бусадтай хуваалцахыг урамшуулах хэрэгтэй. Мөн тэдэнд сүмийн цуглаан болон үйл ажиллагаануудад заах боломжийг олгох хэрэгтэй.

  • Сүм дээр суралцаж байгаа бүх зүйлс нь тэднийг хувийн залбирал, судраас суралцах, тунгаан бодох, өдөр тутмын амьдралдаа сайн мэдээг дагах мөн бусдад үйлчлэхдээ хувийн сүнслэг бэлтгэлтэй байхад нь урамшуулж мөн дэмжсэн байх ёстой. Чухамдаа, хөрвөлтийн гол түлхүүр нь хувийн хичээл зүтгэл билээ.