“Хэрхэн баптисм хүртсэн минь” Найз, 2023 оны 8-р сар, 12–13.
Хэрхэн баптисм хүртсэн минь
Сайн уу? Намайг Араноари гэдэг. Би Тахитид амьдардаг. Би 11 настай. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж хэлэхдээ бахархалтай байдаг.
Чи Сүмийн тухай яаж олж мэдсэн бэ?
Хэсэг найз маань манай гэр бүлийг Сүмийн үйл ажиллагаанд урьсан юм. Мөн биднийг нэг хүүхдийн баптисмд урьж билээ. Би Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн учраас номлогчидтой уулзаж болох эсэхийг ээжээсээ асуусан.
Номлогчидтой уулзах ямар байсан бэ?
Номлогчид үнэхээр сайхан санагдсан шүү! Би тэднээс Есүс Христийн тухай, мөн Түүний сайн мэдээний талаар хичээл авахдаа үргэлж догдолдог байсан. Тэдний надад ойлгуулахын тулд ярьсан түүх, тоглодог тоглоомуудад би дуртай байв.
Чиний баптисм ямар байсан бэ?
Би 11 насныхаа төрсөн өдрөөр аав, ээжийнхээ хамт баптисм хүртсэн. Би маш их баяртай байсан! Бид хайртай хүмүүсээ урьсан. Манай ангийнхан, мөн багш маань намайг дэмжихээр ирсэн.
Би уснаас гарч ирэх үедээ баяр хөөрөөр дүүрэн байсан. Би нүүр дүүрэн инээмсэглэж билээ! Би Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадахаар болсондоо үнэхээр их баяртай байсан.
Чамд анх удаа Хүүхдийн хэсэгт очиход ямар байсан бэ?
Эхлээд би их сандарч бараг л уйлах шахсан. Харин дараа нь би Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд явсан юм. Би хүүхэд бүртэй танилцаж, найзтай болсон.
Хэрэв чи дөнгөж ирсэн, айж байсан ч гэсэн Хүүхдийн хэсгийн ангид ороорой гэж би зөвлөж байна. Бид шинэ ирж буй хүүхдүүдэд хайртай!
Чи Есүсийг хэрхэн дагадаг вэ?
Би залбирч, мөн ням гараг бүр Сүм рүү явдаг. Би Есүс Христийн сайн мэдээний тухай гэр бүлтэйгээ ярьдаг.
Би тусламж хэрэгтэй хүмүүсийг анзаарахыг хичээдэг. Гэртээ би ээждээ гэрийн ажил хийхэд нь тусалдаг. Аавдаа би цэцэрлэгжүүлэлт хийх, мод хагалах, юм барихад нь тусалдаг. Хэдэн сарын өмнө манай тойрог авьяасаа үзүүлэх шоу зохион байгуулсан. Би хөгжимчин, тиймээс би тэр оройжингоо бөмбөр тоглосон.