Найз
Гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа
Баптисм ба гишүүний баталгаа


“Гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 8-р сар, 30–31.

Гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа

“Та надад өөр нэг гэр бүлийн түүхээ ярьж өгч болох уу?” гэж Лоррэйн асуув.

Энэ түүх Вануатуд болсон юм.

Лоррэйн дууны сүүлийн үгийг дуулж байхдаа инээмсэглэв. Тэд дөнгөж саяхан Хүүхдийн хэсгийн дууны цагаа дуусгаад байв. Харин одоо хичээл рүүгээ орох цаг боллоо.

Гэтэл эхлээд Талэо эгч босоод, “Би та нарт удахгүй болох Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны талаар хэлмээр байна. Би хүүхэд бүрийг гэр бүлийнхээ тухай олж мэдээсэй гэж хүсэж байна” гэв. Эцэг эхээсээ гэр бүлийнхээ түүхийн талаар асуугаарай. Тэгээд үйл ажиллагаа дээр хүүхэд бүр олж мэдсэн зүйлсээ хуваалцах болно.

Лоррэйн Сүмээс тараад гэртээ ирэхдээ баяр хөөртэй байлаа. Тэр том гэгчийн цаас олоод ширээн дээр тавив. Тэр гэр бүлийнхээ тухай сурч мэдэхийг тэсэн ядан хүлээж байлаа!

Лоррэйн цаасан дээр гэр бүлийн мод зурав. Ээж, аав нь бүх нэрийг үсэглэн бичихэд нь туслав. Дараа нь тэр зурагт хуудас дээр гэр бүлийнхээ гишүүдийн зургийг наав.

alt text

“Элэнц эмээг чинь бас Лоррэйн гэдэг байсан. Бид түүний нэрээр чамайг нэрлэсэн юм” гэж ээж нь хэлэв.

“Хөөх” гэж Лоррэйн уулга алдав.

“Лоррэйн эмээ үнэхээр хайраар дүүрэн хүн байсан” гээд ээж нь инээмсэглээд, “Тосгоны хүмүүс гал түлэх модгүй болсон үед Лоррэйн эмээ байгаагаа тэдэнтэй хуваалцдаг байсан юм” гэв.

Түүний талаар мэдэх сонирхолтой байлаа! “Та надад өөр нэг гэр бүлийн түүхээ ярьж өгч болох уу?” гэж Лоррэйн асуув.

“Аавынх нь анх удаа ариун сүмд орж байсан талаар ярьж өгч болох юм. Аав нь дөнгөж зургаан настай байхдаа, эцэг эхтэйгээ Шинэ Зеланд дахь ариун сүм рүү явж байжээ” гэж ээж нь хэлэв.

Лоррэйн ариун сүмийн талаар сонсох дуртай байлаа. “Аав аа, түүхээ яриад өгөөч!” гэж тэр гуйв.

“Эхлээд бид Шинэ Зеланд руу онгоцоор ниссэн. Дараа нь автобусаар явсан бөгөөд энэ нь их урт аялал байсан.” Аав нь Лоррэйнд ариун сүмийн зураг үзүүлээд, “Эцэст нь аав, ээж, бид гурав дотогшоо орж, гэр бүлээрээ лацдан холбуулсан юм. Ингэснээр бид мөнхөд хамтдаа байж чадна!” гэв.

Лоррэйнд халуун дулаан мэдрэмж төрөв. Тэр гэр бүлийнхээ талаарх түүхүүдийг сонссондоо баяртай байлаа.

Эцэст нь Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны өглөө болов. Лоррэйн ээж, Талэо эгч хоёртоо Сүм дээр бүх зүйлийг бэлдэхэд нь туслав.

Удалгүй тэд сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээг сонсох нь тэр. Ариун сүм тэдний амьдардаг арал дээр баригдахаар боллоо!

Лоррэйн маш их баярлав. Ариун сүмд орох насанд хүрэх үедээ тэр хол явах шаардлагагүй боллоо!

Тэр орой Лоррэйны бүх найз Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд ирсэн байлаа. Хүүхдүүд өөр өөрсдийн гэр бүлийнхээ талаар юу мэдэж авснаа ээлжлэн хуваалцав. Лоррэйны ээлж ирэх үед тэр гэр бүлийн модныхоо зурагт хуудсыг өргөөд,

“Гэр бүлийнхээ талаар олж мэдэх нь надад маш их таалагдсан”. “Би элэнц эмээгийнхээ нэрээр нэрлэгдсэн гэдгээ мэдсэн. Мөн би гэр бүлийнхнийхээ анх удаа ариун сүмд орж байсан талаар олж мэдсэн. Ариун сүмийн ачаар гэр бүл маань мөнхөд хамтдаа байх болно” гэв. Нөгөө дулаан мэдрэмж дахин мэдрэгдлээ. “Бид энд Вануатуд ариун сүмтэй болох гэж байгаад би маш их баяртай байна” гэж хэлээд,

Лоррэйн нүүр дүүрэн инээмсэглээд суулаа. Тэрээр Есүстэй адил өсөж том болно гэдэгтээ, мөн ариун сүмд талархалтай байв! Тэр хэзээ нэгэн өдөр дотор нь орж үзэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

alt text
alt text here

Зураг чимэглэлийг Эмили Дэвис