Найз
Есүс бидэнд замыг заасан
Баптисм ба гишүүний баталгаа


“Есүс бидэнд замыг заасан,” Найз, 2023 оны 8-р сар, 4–5.

Есүс бидэнд замыг заасан

Зураг
Alt text

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн Хүү. Тэр бидэнд хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн буцаж очихыг заахаар дэлхийд ирсэн. Есүс баптисм хүртэв. Тэрээр бид ч бас баптисм хүртэх хэрэгтэйг заасан.

Зураг
alt text

Есүс бидэнд хэрхэн амьдрахыг харуулсан. Тэрээр хүн бүрд тусалж, тэднийг хайрлаж байв. Тэр биднээс Өөрийг нь дагахыг хүсдэг.

Зураг
alt text

Есүс бидний бүх шаналлыг мэдэрч, бидний нүглүүдийн төлөө зовсон. Тэгээд Тэр бидний төлөө нас барсан. Үүнийг Есүс Христийн Цагаатгал хэмээн нэрлэдэг. Тэр амилсан. Энэ нь Тэр өнөөдөр ч амьд гэсэн үг! Есүс Христийн ачаар бид ч бас нас барсныхаа дараа дахин амьдрах болно.

Зураг
alt text

Есүс бидэнд хайртай учраас бидний төлөө эдгээр бүх зүйлийг хийсэн. Түүний ачаар бид гэр бүлтэйгээ тэнгэрт хэзээ нэгэн өдөр амьдарч чадна.

Зураг
alt text

Бид баптисм хүртэж Есүсийг дагаж чадна. Бид мөн бусдыг хайрлаж, тэдэнд тусалж мөн Түүний зарлигуудыг сахиснаар өдөр бүр Түүнийг дагаж чадна.

Хэвлэх