Найз
Миний баптисмын гэрээ
Баптисм ба гишүүний баталгаа


“Миний баптисмын гэрээ” Найз, 2023 оны 8-р сар, 10–11.

Миний баптисмын гэрээ

Гэрээ нь бидний Тэнгэрлэг Эцэгтэй хийдэг амлалт юм. Бид баптисм хүртэхдээ хийхээр амладаг гурван зүйлийн талаар уншаарай. Дараа нь чи баптисмын гэрээгээ сахихдаа юу хийж болох талаараа бичээрэй.

Үргэлж Есүс Христийг санах

alt text

“Үргэлж түүнийг сана” (Моронай 4:3).

Элэна бусдыг хэн нэгэнд таагүй хандаж байхыг харсан үедээ Есүсийн хийх байсан зүйлсийг бодов.

Би Есүсийг хэрхэн санаж чадах вэ: __________

Түүний зарлигуудыг дагах

alt text

“Түүний зарлигуудыг дага” (Моронай 4:3).

Жэймс муухай үг хэллэг, дүрстэй бичлэг үзэхгүй байхыг сонгов.

Миний дагаж болох зарлиг: __________

Түүний нэрийг өөр дээрээ авах.

alt text

“Өөрсдөдөө [Есүс Христ]-ийн нэрийг ав” (Моронай 4:3).

Нана найздаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддагаа хэлэв.

Түүний нэрийг өөр дээрээ авах нь ямар утга учиртай вэ? __________

Гэрээгээ сахих нь

Баптисмын гэрээгээ сахих зарим арга замыг энд оруулав. Үүнд:

Хүмүүст туслах

alt text

“Нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд … үүрэлц” (Moзая 18:8).

Акио дүүдээ тооны даалгавраа хийхэд нь туслав.

Би хэнд тусалж чадах вэ: __________

Буруу юм хийсэн үедээ наманчлах

alt text

“Наманчилж мөн дахин төр” (Алма 5:49).

Иса эгчдээ эелдэг бус зүйл хэлснийхээ дараа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирчээ. Тэгээд тэр эгчээсээ уучлал гуйжээ.

Би хэрхэн наманчилж болох вэ: __________

Бусдыг тайтгаруулах

alt text

“Тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул” (Moзая 18:9).

Лукас өвөө нь нас бараад удаагүй байсан найзындаа очив.

Би хэн нэгнийг хэрхэн тайтгаруулах вэ: ___________________________________

alt text here

Зураг чимэглэлийг Кэлли Смит