“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2023 оны 8-р сар, 49.
Есүсийг хамтдаа дагах нь
Би баптисм хүртэх үедээ шинэ зам дээр алхаж, Есүс Христийг дагах сонголт хийдэг. Миний баптисм энгийн хэр нь сэтгэл хөдлөл дүүрэн байсан. Би шинэ зүйлийг мэдэрсэн. Би бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хүсдэг.
Хапинэс Д., 9 настай, Гана, Аккра
Би баптисм хүртсэн учраас охин дүүдээ сайхан сэтгэл гаргаж Есүсийг дагахыг хичээдэг. Би дүүгийнхээ тэргийг түрж тусалдаг. Сайхан сэтгэл гаргасан үедээ би жаргалтай байдаг ба энэ нь Есүсийг мөн жаргалтай болгодгийг би мэддэг.
Саймон П., 9 настай, АНУ, Массачусеттс
Би залбирч, бусдыг хайрлаж, итгэлтэй байснаар Есүсийг дагадаг.
Ёорэли Т., 6 настай, Мексик, Зумпанго
Христийн мэндэлсний баярын өдөр аав бид хоёр орон гэргүй хүмүүст хоол хүргэж өгсөн юм. Энэ үнэхээр сонирхолтой байсан! Есүсийг дагах нь намайг жаргалтай болгодог.
Акари Ф., 9 настай, Япон, Чиба
Би судраас уншиж, Есүсийн зарлигуудыг дагаснаараа Түүнийг дагадаг.
Лук В., 9 настай, АНУ, Вайомин
Би гэр бүлээ хайрлаж, ээжийнхээ бяцхан туслагч байснаар Есүсийг дагадаг.
Клое Д., 4 настай, Филиппин, нийслэл хотын бүс
Би залбирч, судраа уншиж, сайн зүйл хийх бүрдээ аз жаргалыг мэдэрдэг. Энэ нь яг хайртай хүнээрээ тэврүүлж байгаа мэт санагддаг. Энэ нь Ариун Сүнс гэдгийг би мэддэг.
Кэйлин Д., 6 настай, Филиппин, нийслэл хотын бүс
Хэцүү цаг үеийг туулах үедээ би Ариун Сүнсийг мэдэрдэг ба энэ нь намайг арай дээр болоход тусалдаг.
Хантэр Ө., 11 настай, АНУ, Хойд Каролина
Би оюун бодлоо тайван байлгаж, зөвийг сонгосон үедээ Ариун Сүнсийг мэдэрдэг. Мөн аав, ээжийгээ сонссон үедээ би Ариун Сүнс ойр байгааг мэдэрч чаддаг.
Оливэр Б., 10 настай, АНУ, Вашингтон
Ариун Сүнс халуун дулаан, хүчит мэдрэмжийг төрүүлдэг. Ариун Сүнс чамд хэрэгтэй үед чинь туслахын тулд байдаг ба энэ нь Түүнийг онцгой болгодог.
Аисэа А., 9 настай, Фижи, төвийн хэсэг
Ариун Сүнс надад баяр баясгалан, талархал, хүчтэй байдлыг мэдрэхэд тусалдаг.
Хэйли Г., 7 настай, Боливи, Санта Круз
Би баптисм хүртэхдээ уснаас болоод даарсан. Гэтэл дуусах үед би халуун дулаан, цэвэрхэн мэдрэмжийг мэдэрсэн. Баптисм хүртсэнээр би Христ рүү болон Тэнгэрлэг Эцэг рүүгээ очих нэг том алхмыг хийсэн юм.
Малаяла С., 8 настай, Канад, Юкон