“Сүмд тавтай морилно уу!” Найз, 2023 оны 8-р сар, 38–39.
Сүмд тавтай морилно уу!
Сайн уу? Биднийг Марго, Паоло гэдэг.
Чи бидэнтэй хамт Сүмд очих уу?
Бид чамд тэнд ямар байдгийг, мөн
чиний хийж болох бүгдийг харуулах болно!
Сүмд чи ариун ёслолоос хүртэж болно.
Есүс Христийн тухай, Түүний чиний төлөө хийсэн зүйлийг бодож болно.
Чи сайн мэдээний талаар суралцаж болно.
Чи бусадтай хамт залбирч болно.
Асуулт асууж болно.
Дуу дуулж болно.
Үнэн гэж мэдэрдэг эсвэл мэддэг зүйлээ хуваалцаж болно.
Шинэ найзуудтай болж, бусдыг халуун дулаанаар угтан авч болно.
Чи Есүс Христэд ойр байгаагаа мэдэрч чадна.
Мөн чи бусдыг Түүний талаар олж мэдэхэд урьж болно.