2021
Холбогдох
2021 оны 9-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, нүүр хавтасны дотор тал

Холбогдох

Алора Д.

19 настай, АНУ, Тэннэссий муж

Дуулж буй залуу эмэгтэй

Миний аав АНУ-ын зэвсэгт хүчинд ажилладаг учраас өсвөр насанд минь манайх олон газраар нүүсэн. Нүүрэмгий байж, найзуудтай болох нь хэцүү байсан бөгөөд би ичимхий байх нь миний зан чанар юм байна гэж бодох болсон. Яг л нэг өнгийн будгаар зураг зурж байгаатай адил.

Зураг зурах нь надад өөрийгөө үнэндээ маш жавхаалаг хүн юм байна гэдгийг олж мэдэхэд тусалсан. Би бусдыг бодвол илүү зожиг боловч миний зан байдал бүрэн өнгөт зураг олон давхарга, хэсэгтэй байдагтай адил. Заримдаа хүмүүс зурсан зургуудын маань хэчнээн өнгөлөг болохыг гайхдаг ба би тэдэнд “Та намайг мэдэх хэрэгтэй” л гэж хэлдэг.

Би хэн болохоо мэдэж авч, өөртөө хувь нэмэр оруулсаар байгаа. Үнэндээ би саяхан 2020 оны 11-р сарын Залуу эмэгтэйчүүдийн нүүр тулсан ярилцлагын арга хэмжээн дээр дуулсан. Судраас уншиж, залбирах зэрэг энгийн зүйлсийг хийхэд энэ нь надад хэн гэдгээ, Тэнгэрлэг Эцэг намайг хэн болоосой гэж хүсдэгийг ойлгож мэдэхэд тусалдаг.