2021
Эв нэгдлээр Сионыг байгуулах нь
2021 оны 9-р сар


“Эв нэгдлээр Сионыг байгуулах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 20

Сүүлийн үг

Эв нэгдлээр Сионыг байгуулах нь

2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Сион гэдэг нь газар нутаг хийгээд хүмүүсийг хэлнэ. Сион гэж эртний Енохын хотод өгсөн нэр юм. Их Эзэн Енохын хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, “учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй” (Moсе 7:18). Өөр газарт Тэр “Учир нь энэ нь Сион—зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм” (Сургаал ба Гэрээ 97:21) хэмээн хэлсэн.

Гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулахын тулд (1) бид нэг зүрх сэтгэл, нэг оюунаар нэгдэж, (2) ариун хүмүүс болж, (3) ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлах хэрэгтэй. Бид Сионыг иртэл эдгээр зүйл тохиолдохыг хүлээгээд байж болохгүй. Сион зөвхөн эдгээр зүйл тохиолдсоны дараа ирэх болно.

Бид хувьдаа Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулж, биднийг удирдуулахаар Түүний итгэмжилсэн хүмүүсийг дагаж, хайранд нэгдэж, нэг нэгнийхээ төлөө санаа тавих юм бол нэг зүрх сэтгэл, нэг оюунтай болно. Энэхүү эв нэгдэл, бие биенээ хайрлах хайрыг өөр өөр арга замаар хэдэн мянга дахин өсгөн нэмэгдүүлбэл “Сионыг дахин авчрах” (Исаиа 52:8) болно.

Зураг
хотын гудамжуудыг дээрээс харсан байдал

Зураг чимэглэлийг Албэрт Пинилла

Хэвлэх