2021
Би харилцааны жишгүүдийг хэрхэн дагаж чадах вэ?
2021 оны 9-р сар


“Миний таньдаг хүн бүр хэн нэгэнтэй үерхэж, дотно харилцаатай болсон үед жишгүүдийг дагахад хэцүү санагддаг. Би юу хийх ёстой вэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 9.

Асуулт ба хариулт

“Миний таньдаг хүн бүр хэн нэгэнтэй үерхэж, дотно харилцаатай болсон үед жишгүүдийг дагах хэцүү санагддаг. Би юу хийх ёстой вэ?”

Өөрийгөө хөгжүүл

Залуу эмэгтэй

“Мөнхийн ойлголттой байж, гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхэд цагаа зарцуулахыг хичээ. Эдгээр эрүүл хэв маяг нь бусдыг тан руу татах болно. Учир нь тэд таны хамгийн сайн хувилбарыг, жинхэнэ таныг харах болно!”

Элли С., 17 настай, АНУ, Калифорни

Удирдамж эрэлхийл

залуу эрэгтэй

“Бусдаас хоцорч байгаа юм шиг, хэцүү санагдаж байвал Тэнгэрлэг Эцэгээс тайтгарлыг хүс. Ариун Сүнс таныг удирдаж, туслах болно. Түүнчлэн эцэг, эх, удирдагч тань ижил төстэй зүйлсийг даваад гарсан учраас тэднээс үргэлж зөвлөгөө хүсэж болно.

Жэйми Ж., 17 настай, Нуево Касас Грандез, Мексик

Шинэ найзуудтай бол

залуу эмэгтэй

“Би Бурхан надад хайртай гэдгийг өөртөө сануулах байсан. Тэгээд би хуучин найзуудтайгаа уулзах боломжийг ашиглаж, шинэ найзуудтай болох үйл ажиллагаа зохиох байсан. Та энэ цаг мөчийг өөртөө итгэх итгэл, авьяас, гэрчлэлээ хөгжүүлэхэд ашиглаж болох бөгөөд бүх зүйл бүтэмжтэй байх болно.”

Жүлиа С., 12 настай, Албэрта, Канад

Бошиглогчийн зөвлөгөө

залуу эмэгтэй

“’Одоо цаг’ илүү чухал санагдах үед мөнх оршихуйн талаар бодох нь хэцүү байж болно. Бошиглогчид мөн Сүмийн бусад удирдагч өсвөр насны, бүр 16-аас дээш насны үерхлийн эсрэг байр суурьтай байдгийг санаарай. Залуу насны дотно харилцаа нь сэтгэлийн шарх, ёс суртахуунгүй байдал руу хөтөлж болно. Та мөн Тэнгэрлэг Эцэгээс таны хийж болох хамгийн зөв зүйл юу болохыг асууж болно.”

Жулиа С., 17 настай, АНУ, Юта,

Оролц

залуу эмэгтэй

“Багтаж, хамрагдаж байгаа мэдрэмж авах нэгэн сайн арга зам бол бусад зүйлд оролцох юм. Шинэ спортоор хичээллэх, сургуулийнхаа урлагийн шалгаруулалтад оролцох эсвэл роботын клубт нэгдэхийг хичээ. Та дуртай зүйлээ хийж байгаа бол хамт байхыг хүсэж байгаа хүмүүстэйгээ танилцах болно.”

Маяа С., 16 настай, Хятад, Бээжин

Таны сонголт

“Хэрвээ чи 16 нас хүрсэн мөн хүсэж байгаа бол ганцаарчилсан болзоонд явахыг сонгож болно. Гэхдээ тийм сонголт хийхдээ бусад хүн чиний талаар юу гэж бодож байгаа талаар бүү бод. Өөрийгөө бэлэн гэж бодож байгаа бол үзээд алд. Бэлэн биш бол бүү хий.”

Фэлипэ М., 14 настай, Бразил, Рио де Жанеро

Бусад чухал харилцаа

“Хэдийгээр чи ‘хайртай хүнтэйгээ’ үерхээгүй ч гэсэн эргэн тойрныхоо гэр бүл, найз нөхөдтэй сайн харилцаатай хэвээрээ л байгаа. Тэдгээр харилцаандаа таларх. Тэдгээрийг бэхжүүлэхийн тулд Христтэй адил байж, сайн үлгэр жишээ үзүүл.”

Тэйли Л., 17 настай, АНУ, Юта

Дотно харилцаа үүсгэх гэж бүү яар

“Одоогоор үерхлийн харилцаагүй байгаа маань таалагддаг. Зарим найз маань найз хөвгүүнтэйгээ хамаг цагаа өнгөрөөдөг болохоор надтай уулзаж, хамт байдаггүй. Би дэндүү эрт чухал шийдвэр гаргахгүйгээр хүмүүстэй танилцах боломжтой, цаг завтай байх дуртай.”

Жина С., 16 настай, Мексик, Нуево Касас Грандез,

Өөрийгөө бүү шах

“Би ч бас тийм зүйлийг мэдэрч байсан. Харин Их Эзэнд хандан залбирч, судраас уншин, аав, ээжтэйгээ ярилцах нь надад тус болсон. Бид шахалт, дарамт мэдрэх хэрэггүй. Учир нь Их Эзэн бидэнд хэзээ зөв цаг болохыг мэдэхэд тусална. Амьдралдаа баяс. Залуу байгаа дээрээ гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөө. Бидний амьдралын энэ хэсэг мөч ганц л тохиолдоно. Тиймээс үүнийг хурдасгах гэж өөрийгөө бүү шах.”

Викториа Ж., 16 настай, Мексик, Нуево Касас Грандез