2021
Хувцаслалтын талаарх сэтгэл зовнил
2021 оны 9-р сар


“Хувцаслалтын талаарх сэтгэл зовнил,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 8

Бат бөх суурь

Хувцаслалтын талаарх сэтгэл зовнил

Даашинз өмсөж үзэж буй залуу эмэгтэй

Зургийг Алисса Гонзалэз

Би ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа жил бүр зохиогддог арга хэмжээний загварын шоунд оролцохоор сонгогдсон юм. Зохион байгуулагч нь зохисгүй хувцас сонгоно гэдгийг би мэдэж байсан учраас миний өмсөх даашинз зохисгүй байвал оролцохгүй гэдгээ түүнд хэлэв. Тэр бололгүй яахав гэлээ.

Би найзуудтайгаа даашинзнуудыг үзэхээр очоод, гайхаж орхив. Зохион байгуулагчийн надад хэлснээс үл хамааран бүх даашинз Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх хувцаслалт ба гадаад төрх хэсгийн жишгүүдийг зөрчиж байв. Ямар нэгэн шийдэл байхгүй мэт санагдсан болохоор би зохисгүй даашинзнуудаас нэгийг өмсөж үзлээ. Би хөөрхөн харагдахыг хүсэж байсан ч тэр даашинзыг өмсөхөд, надад би өөрөө биш юм шиг санагдсан. “Би Их Эзэний оршихуйд ийм даашинзтай байсан бол юу мэдрэх байсан бэ?” гэж өөрөөсөө асуун,

энэ асуудлаас яаж гарах талаар бодов. Эцэст нь би эгчийнхээ төгсөлтийн үдэшлэгтээ өмссөн, Их Эзэний жишигт нийцэх даашинзыг олов. Найзууддаа өөрийнхөө даашинзыг өмсөх гэж байгаагаа хэлэхэд чи зохисгүй даашинзтай илүү гоё харагдах байсан даа гэсэн бодол тэдний нүүрний хувирлаас харагдаж байлаа. Аз болоход зохион байгуулагч надад зохистой даашинзаа өмсөхийг зөвшөөрөв.

Миний санаа амарч, би өөртөө итгэлтэй болсон. Найзууд маань юу гэж бодох нь надад хамаагүй. Би үзэсгэлэнтэй бөгөөд зохистой даашинз өмсөн оролцох арга зам олсон. Би ялангуяа нийтлэг бус, амаргүй байсан ч жишгээ өндөр байлгаж чадсандаа баярладаг.

Жэссика С., Индонез