Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
Ах, эгч нар аа, би Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлуулахаар танилцуулах болно.
Та бүхэн хаа байгаа газраасаа гараа өргөн, дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид таныг гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна.
Рассэлл Марион Нэлсоныг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр; Даллин Харрис Өүксийг Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.
Даллин Х.Өүксийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр, М.Рассэлл Баллардыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн адил гараа өргөж болно.
Бид M.Рассэлл Баллард, Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари Э.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс нарыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.
Бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.
Бид ахлагч Вэдэрфорд Т.Клэйтон, Бага Лэгранд Р.Көртис, Рэнди Д.Фанк, Кристоффэл Голдэн, Волтэр Ф.Гонзалэз, Ларри С.Качэр, Линн Г.Роббинс, Жозэф В.Ситати нарыг ерөнхий эрх мэдэлтнээс чөлөөлж, чөлөөнд гарсны хүндэтгэл үзүүлж байна.
Бидэнтэй хамт эдгээр ахад болон тэдний эхнэр, гэр бүлийнхэнд он удаан жил итгэлтэй үйлчилснийх нь төлөө талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.
Бид түүнчлэн өнгөрсөн жилийн хугацаанд үйлчлэлээ гүйцэтгэж дуусгасан Бүсийн далуудад талархлаа илэрхийлж байна. Тэдний нэр newsroom.ChurchofJesusChrist.org дээр нийтлэгдэх болно.
Эдгээр ахын гайхалтай үйлчлэлд бидэнтэй хамт талархаж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтныг болон энэ долоо хоногийн эхээр newsroom.ChuchofJesusChrist.org дээр зарлагдсан зургаан шинэ, бүсийн далыг хэвээр нь батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.
Ах, эгч нар аа, Сүмийн удирдагчдадаа тууштай итгэн, залбирч байдагт тань талархаж байна.
Бүсийн далын дуудлагад орсон өөрчлөлт
Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын сургалтын цуглааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дэмжин батлав.
Рикардо Ж.Баттиста, Вилли Бинэнэ, Бэрнхард Сиэсла, Нэйтэн Р.Эмэри, Сионэ Түионэ, Ив С.Вайдманн.
Дараах бүсийн далын гишүүдийг 2022 оны 8-р сарын 1-нд дуудлагаас нь чөлөөлж байна:
Лүис Р.Арбизу, Майкл В.Бэхэшти, Дэйвид А.Бэналказар, Бөрн С.Бродбэнт, Кэвин Э.Калдэрвүд, Лучиано Каскарди, Tинг Цунг Чанг, Ариэл Э.Чапарро, Пабло Х.Чавэз, Рэймонд А.Катлэр, Хосэ Л.Дэл Гэрсо, Бага Карлос Р.Фуско, Хорхэ А.Гарсиа, Гэри Ф.Гэссэл, Kaрл Д.Хөрст, Рэн С.Жонсон, Жэй Б.Жонс, Пол Н.Лэкиас, Aртур Ж.Миранда, Эллий К.Монга, А.Фабио Москосо, Юүтака Нагамото, Хуан К.Позо, Энтони Куаиси, Maртин К.Риос, Сандино Роман, Жонни Ф.Рүиз, Росэндо Сантос, Гордон Х.Смит, K.Рой Tанниклифф.
Бүсийн далаар үйлчилж байсан ахлагч Ливаи В.Хэлт, Инокэ Ф.Күпү нар 2022 онд мөнх бусыг үзүүлжээ.