Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд гэр бүл байдаг
Хүүхдийн хэсгийн энэ сарын сэдвийн талаар илүү ихийг мэд!
Миша шоогоор цамхаг барих дуртай байлаа. Гэхдээ зарим үед шоонууд нь нурж унахад тэр уцаарлан дургүйцдэг байж. Тэгээд тэр нэгэн нууцыг мэдсэн гэнэ. Миша цамхгийнхаа сууринд аль болох олон шоо тавьснаар цамхаг нь илүү бат бөх суурьтай болжээ. Тэр тэвчээртэй байж, олон дахин дадлага хийсний эцэст амархан нурж унадаггүй цамхаг барьж сурсан юм.
Миша бат бөх цамхаг барьж сурсантай адил бид илүү хүчирхэг гэр бүлийг төлөвшүүлж чадна. Гэр бүлүүд бол бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний маш чухал хэсэг юм. Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хөвгүүд, охид болон амьдарч байсан билээ. Биднийг дэлхийд ирэх болсон үед Тэр биднийг гэр бүлүүдэд ирэхээр болгосон юм. Тэр биднийг хамгаалж, бидэнд зааж сурган, Түүнд эргэж очиход нь бидэнд туслахыг гэр бүлүүдээс хүссэн юм.
Бид гэр бүлийнхээ суурийг улам хүчирхэг болгохын төлөө ажиллаж чадна. Бид бие биедээ үйлчилж мөн тусалж болно. Мөн бие биеэ анхааралтай сонсож, бие биетэйгээ эелдэг харьцаж чадна. Хамтдаа залбирч, хамт судар судалж болно. Бид хамтдаа ажиллаж, сонирхдог зүйлсээ хамтран хийж болно. Мөн бид тэвчээртэй байж, дадлага хийснээр бат бөх гэр бүлийг төлөвшүүлж чадна.