2014
Гэр бүлийн үдэш хэрхэн хийх санаанууд
дөрөвдүгээр 2014


Гэр бүлийн үдэш хэрхэн хийх санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглах өгүүлэл, үйл ажиллагаанууд багтсан. Дор хоёр жишээ өгөгдсөн болно.

“Христийн амилсны баярын өмнөх долоон өдөр,” 10-р хуудас, “Онцгой гэрчүүд амьд Христийн тухай гэрчилж байна,” 16-р хуудас: Та эдгээр өгүүлэл дэх материалуудыг Христийн амилсны баярын өмнөх долоо хоногт гэр бүлтэйгээ хийх өдөр тутмын онцгой цугларалт дээр ашиглаж болно. Христийн амилсны баярын өмнөх ням гаргаас эхлэн та 17-р хуудсан дээрх Тэргүүн Зөвлөлийн гишүүдийн гэрчлэлийг уншиж, “Христийн амилсны баярын өмнөх долоон өдөр” өгүүлэл дэх заавруудыг дагаарай. Түүнээс хойш өдөр бүр хоёр төлөөлөгчийн гэрчлэлийг уншиж, захиасыг нь гэрийнхэнтэйгээ хуваалцахын тулд судрууд ба дуунуудыг мөн “Христийн амилсны баярын өмнөх долоон өдөр” өгүүлэл дэх үйл ажиллагааг ашиглана уу. Христийн амилсны баяраар та lds.org/bible-videos дахь “Тэр амилсан” Библийн видео бичлэгийг үзэж болно (энэ бичлэг хэд хэдэн хэл дээр байгаа).

“Өвөө, энэ чинь маш амархан!” 67-р хуудас: Та энэ өгүүллийг уншсаны дараа цаг гарган, ямар хугацаанд хэдий хэр зүйл уншихаа тооцоолж болно. Гэр бүлээрээ Мормоны Номоос нэг хуудас уншиж, үүнд хэр хугацаа орсныг хар. Тэгээд танай гэр бүл Мормоны Номыг бүхэлд нь уншихад хэр зэрэг их хугацаа зарцуулахыг тооцож үзнэ үү. Та нар Мормоны Номыг хамтдаа унших зорилго тавьж болно. Өдөр бүр тодорхой хугацааг уншихад зарцуулах хуваарь гаргаснаар та нар зорилгодоо хүрэхэд өөрсдөдөө тусалж чадна.

Гэрэл зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Төрөлх хэлээрээ

Лиахона болон сүмийн бусад материалуудыг languages.lds.org вэбсайтаас олон хэлээр үзэх боломжтой.