2014
Зөв үү, буруу юу?
дөрөвдүгээр 2014


Зөв үү, буруу юу?

Зарим үед алдаанаасаа үнэнийг мэдэх нь хэцүү ч Бурханы үнэнийг Сатаны худал хуурмаг зүйлээс ялган танихад туслах хүчирхэг бэлгийг Тэнгэрлэг Эцэг бидэнд өгсөн юм.

Хэрэв та зөв үү, буруу юу гэсэн асуултад хариулах сорилго өмнө нь хийж байсан бол зарим үед худал хуурмаг зүйлийг ялган таних нь хэцүү байдгийг мэднэ. Үүн лүгээ адил итгэл бишрэлийн болон өдөр тутмын амьдралын томоохон асуудлуудад юу нь зөв, юу нь буруу болохыг ялган таних чадвартай байх нь туйлын чухал юм. Гэтэл энэ нь үргэлж амар хялбар байдаггүй.

Гэвч бид бэлтгэгдээгүй сорилго өгөгчид шиг айх хэрэггүй. Тэнгэрлэг Эцэг маань Түүний үнэнүүдийг дайсны худал хуурмаг зүйлсээс ялган танихад туслах олон бэлгээр биднийг адисалсан билээ.

Янз бүрийн худал хуурмаг зүйлс

Нэгдүгээрт, зөвөөс бурууг ялган таних бяцхан тааврыг таацгаана уу:

  1. Сар ногоон өнгөтэй. зөв   буруу

  2. Саран дээр хөл тавьсан анхны хүн, Аполлон 12 сансрын хөлгийн нисгэгч Нийл Армстронг энэхүү үйл явдлыг “хүн төрөлхтний аварга үсрэлт” хэмээн нэрлэжээ.

  3. АНУ-ын Үндэсний агаарын ба сансрын нислэгийн газрын (НAСA) хөтөлбөрөөр 1969 онд Ангараг гарагт хүрч чадаагүйн улмаас тэд саран дээр буусан юм.  буруу

  4. Нарны салхи, цацраг туяа, сансрын цацраг туяа болон бусад саад тотгор нь саран дээр хүн буухыг боломжгүй болгодгоос гадна сарны гадаргын гэрэл зургууд өөрчлөгддөг бөгөөд анхдагч эх сурвалжийн зарим нарийн мэдээ баримт зөрчилтэй байгаа учраас АНУ-ын засгийн газар энэ асуудлыг цогцоор нь зохион байгуулах ёстой.

Асуулт бүрийн хариулт нь буруу бөгөөд эдгээр асуултууд нь та нарт тулгарч мэдэх зарим худал хуурмаг зүйлсийн үндсэн хэв шинжийг төлөөлж байгаа юм.

1 дэх асуулт нь улаан цайм худал зүйл, илэрхий алдаа юм. 2 дахь асуултын зарим нь үнэн ч заль мэх юм, учир нь энэ нь нэг эсвэл түүнээс олон үнэнийг худал зүйлтэй хольж хутгасан байна (Аполлон 12 биш, Аполлон 11—энэ чинь таныг маллаж буй хэрэг!). 3 дахь асуулт нь бас л илэрхий худал зүйл, эсвээс зөвхөн хоёр хувилбар л эдгээр сонголтууд бодитой биш гэдгийг харуулж байна (жишээ нь, НAСA аль нэг газар руу сансрын нислэг хийхгүй байх шийдвэр гаргаж чадахгүй). 4 дэх асуулт нь “учир шалтгааны” хувьд нэлээд үндэслэлтэй сонсогдож буй маргаантай асуудал боловч алдаатай дүгнэлт рүү хөтлөх буруу нотолгоо юм.

Орчин үеийн худал хуурмаг зүйлс

Энэ нь өөрийн тань бодол санаа, итгэл бишрэл, сонголтууд болон зан авирт нөлөөлдөг зүйлстэй эсвээс мөнхийн чухал үр дагавар бүхий зүйлстэй холбогдсон үед янз бүрийн худал хуурмаг зүйлийг өөртөө ашигтай гэж үзвэл “худал бүхний эцэг” (2 Нифай 9:9) Сатан биднийг мэхлэхийн тулд аль нэг аргаар ашиглах болно. Өнөөдөр Сатан хэрхэн залилан мэхэлдэг хийгээд бид үнэнийг үндэс болгон үүнд хэрхэн хариулж болох тухай зарим жишээг доор харуулав.

Энгийн худал зүйл

Хуурмаг санаа:

Энгийн худал зүйл юу руу хөтөлдөг вэ (том худал зүйл рүү):

Үнэн:

Порнограф бол хэвийн зүйл бөгөөд хэнд ч хор хүргэхгүй.

Порнографыг эргэлзэлгүйгээр үз.

Порнограф бэлгийн харьцааны талаарх бидний үзэл бодлыг мушгин гуйвуулдаг, донтуулагч нөлөөтэй, бидний сүнслэг байдалд асар их хор уршигтай бөгөөд хүмүүс хоорондын харилцааг эвдэн бусниулдаг.

Хагас үнэн

Хуурмаг санаа:

Хуурмаг санаа юу руу хөтөлдөг вэ? (Бүр том худал зүйл рүү)

Үнэн:

Хүн бүр давтагдашгүй өвөрмөц бөгөөд сонголтынхоо дагуу амьдарч чадна, иймээс та өөрийнхөө талаар юу гэж боддог болон өөрийгөө хэрхэн илэрхийлдэг нь таны амьдрал дахь хамгийн чухал зүйл юм.

Та хэрхэн амьдрах ёстойгоо Бурханаар эсвэл сүмээр хэлүүлэх ёсгүй, иймээс хэрэв өөрт чинь л сайхан санагдвал хийхийг хүсдэг зүйлээ эргэлзэлгүйгээр хий.

Бидний хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгийн давтагдашгүй өвөрмөц хүүхэд. Тэрбээр биднийг хамгийн сайн хүн болгохын тулд чадах бүхнээ хийж, Түүнтэй адилхан болоосой гэж хүсдэг. Түүний зарлигуудад дуулгавартай байх нь төгс баяр баяслыг олж авахад бидэнд тусалдаг.

Хоорондоо авцалдаагүй худал зүйлс (зөвхөн хоёр сонголт)

Хуурмаг санаа:

Хуурмаг санаа юу руу хөтөлдөг вэ? (Бүр том худал зүйл рүү):

Үнэн:

Сүм амьдралын тодорхой хэв маягийн эсрэг номлодог. Тиймээс сүм хүлцэн тэвчдэггүй. Сүм хүмүүсийг хайрладаггүй, харин үзэн яддаг.

Сүм нь бусдыг хүлцэн тэвчдэггүй бөгөөд үзэн яддаг учраас түүнийг шүүмжлэх, доог тохуу хийх, хараан зүхэж яллах нь зүй ёсны хэрэг юм. Иймд чи түүнээс харилцаагаа таслах ёстой.

Өөр хэн нэгний амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь үзэн ядалт ба үл тэвчих явдал биш. Бид хүн болгонд, түүний дотор амьдралын хэв маяг нь Бурханы хуулиудад харшилдаг хүмүүст өрөвч нинжин сэтгэл, хайр хүндэтгэлээр хандахын сацуу Бурхан болон Түүний зарлигуудад үнэнч байдаг билээ.

“Учир шалтгааны үндэслэлтэй” маргаан

Хуурмаг санаа:

Хуурмаг санаа юу руу хөтөлдөг вэ? (Бүр том худал зүйл рүү):

Үнэн:

Мормоны Номон дахь зарим зүйлийг өнөөгийн шинжлэх ухаан няцаадаг бөгөөд уг ном орчуулагдсан тухай түүх үнэнд үл нийцдэг. Иймээс Иосеф Смит үүнийг санаанаасаа зохиосон эсвэл хаа нэгтэйгээс хуулбарласан байх ёстой.

Мормоны Ном худал, Иосеф Смит бошиглогч биш, иймд сүмээс харилцаагаа тасал.

Мормоны Номон дахь олон зүйлийг шинжлэх ухаан нотолсон бөгөөд үүний эсрэг “нотолгоо” гэгч нь явуургүй юм. Харин үүний хамгийн чухал нотолгоо бол уг ном үнэн, Иосеф Смит үнэн бошиглогч байсан гэдгийг танд хэлж өгдөг Ариун Сүнсний гэрчлэл юм.

Үнэнийг хэрхэн мэдэх вэ?

Илүү бүрэн дүүрэн үнэнийг хаанаас олох вэ? Бид худал хуурмаг зүйлсээр хэрхэн мэхлэгдэхгүй байж болох вэ? Үнэнийг алдаанаас ялган таних нэлээд хэдэн хүчирхэг бэлгийг Тэнгэрлэг Эцэг бидэнд өгснийг доор өгүүлэв.

  • Христийн гэрэл. “Христийн гэрэл … дэлхий даяарх зөв санаа бодолтой хүмүүст үнэнийг алдаанаас, зөвийг буруугаас ялган танихад өдөөдөг. Энэ нь таны ухамсрыг идэвхжүүлнэ.”1

  • Ариун Сүнс. “Үнэний Сүнс … та нарыг бүх үнэн уруу удирдана” (Иохан 16:13).

  • Судрууд. “Бурхан алдаатай үзэл бодол, буруу сургаалууд болон гэм нүглийг сүйрүүлэгч үр дагавруудтай нь хамт илчлэхийн тулд судрыг ашигладаг.”2 Энэ талаар Мормоны Ном онцгой ач холбогдолтой юм, учир нь энэ ном “Христийн дайснуудыг илчилж, буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж, маргаан тэмцлийг намжаадаг”. (2 Нифай 3:12-ыг үзнэ үү.)”3

  • Өнөө үеийн бошиглогчид. “[Бошиглогчийн] үүрэг хариуцлага бол Бурханы таалал хийгээд жинхэнэ зан чанарыг хүн төрөлхтөнд мэдүүлэх явдал мөн. … Бошиглогч нүглийг зэмлэн буруушааж, түүний үр дагавруудыг угтан хэлдэг.”4

  • Боловсрол. “Гэгээнтэн хүн … судлахаар мөн тэрчлэн итгэлээр ялангуяа судруудыг судалснаар дамжуулан суралцахыг эрэлхийлдэг. (С ба Г 88:118-ыг үзнэ үү.)5

Дээр өгүүлсэн өөр өөр санаануудтай тулгарсан үед зөв үү, буруу юу гэсэн асуултад хариулах нь үргэлж хялбар биш байж мэдэх ч энэхүү сорилгыг амжилттай давахад Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн бэлгүүд туслах болно.

Эшлэлүүд

  1. Ричард Г.Скотт, “Peace of Conscience and Peace of Mind,” Лиахона, 2004 оны 11-р сар, 15.

  2. Д. Toдд Кристоффэрсон, “Судрын адислал,” Лиахона, 2010 оны 5-р сар, 33–34.

  3. Эзра Тафт Бэнсон (1899–1994), “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1975 оны 5-р сар, 64.

  4. Судруудын удирдамж, “Бошиглогч,” scriptures.lds.org.

  5. Рассэлл M.Нэлсон, “Thus Shall My Church Be Called,” Ensign, 1990 оны 5-р сар, 16.