2014
Христийн амилсны баярын өмнөх долоон өдөр
дөрөвдүгээр 2014


Бидний гэр орон ба гэр бүл

Христийн амилсны баярын өмнөх долоон өдөр

Есүсийг дэлхий дээр амьдарч байхдаа юу хийж байсан талаар та болон танай гэр бүл суралцаж болно. Христийн амилсны баярын өмнөх ням гаргаас эхэл. Өдөр бүр заасан судрыг уншиж, үйл ажиллагааг хий эсвэл дууг (эсвэл уг сэдвээр өөр нэг дуу) дуул. Тэгээд судрын түүхтэй тохирох Есүсийн зургийг хайчилж аваад хоосон хайрцаг дотор наа. Бүх хайрцаг дүүрэхэд Христийн амилсны баяр болох болно!

1 дэх өдөр

Тэнгэрлэг Эцэг өөрийн хүү Есүсийг дэлхий дээр төрөхөөр илгээсэн юм.

2 дахь өдөр

Есүс хүүхэд байсан. Бид сайн мөн эелдэг байснаар Түүнтэй адилхан болж чадна.

  • Лук 2:40, 52

  • “Jesus Once Was a Little Child” (Children’s Songbook, 55).

3 дахь өдөр

Есүс Тэнгэрлэг Эцэгийн бүх зарлигийг, түүний дотор баптисм хүртэх зарлигийг дагасан юм.

4 дэх өдөр

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээх, хараагүй хүмүүст дахин хардаг болоход нь туслах, шуургыг намдаах зэрэг олон гайхамшгийг үйлдсэн билээ.

  • Maрк 4:36–39

  • “Tell Me the Stories of Jesus,” (Children’s Songbook, 57).

5 дахь өдөр

Есүс сүүлчийн үдшийн зоогийн үеэр Түүнийг дурсан санах арга зам болгон ариун ёслолоос хүртэхийг шавь нараасаа хүссэн юм.

  • Лук 22:19–20

  • Энэ ням гаргийн ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход өөртөө туслахын тулд хийж болох ямар нэг зүйлийн талаар эцэг, эхдээ яриарай.

6 дахь өдөр

Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр бидэнд хайртай учраас Есүс бидний нүглийн төлөө зовох гэж энэ дэлхий дээр ирсэн бөгөөд тиймээс бид өршөөгдөж, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиж чадна.

  • Лук 22:41–44

  • Та Есүсийн золиослолд талархдагаа Түүнд харуулахын тулд өнөөдөр юу хийж чадах вэ?

7 дахь өдөр

Есүс булшинд гурав хоносны дараа амилсан билээ. Тэр амилсан учраас бид бас амилуулагдах болно.