Бошиглогчийн хөрөг
Ховард В.Хантэр
Ховард В.Хантэр Скаутын бүргэд шагналаа (залуу эрэгтэйчүүдэд зориулсан амжилтын хөтөлбөрийн дээд шагнал) 15 настайдаа авчээ. Тэр удмын бичиг хөтлөх ажлыг ихэд сонирхон, сүмийн удмын бичгийн номын санд судалгаа хийж эсвэл гэр бүлд зочлон олон цагийг өнгөрүүлдэг байв. Төлөөлөгчөөр үйлчилж байхдаа тэр Бригам Янгийн Их сургуулийн Иерусалим төвийг барих газрыг сонгоход тусалсан ажээ. Тэрээр сүмийн ерөнхийлөгч байхдаа гишүүдийг ариун сүмд олон удаа ороход нь дэмждэг байсан бөгөөд нас барахаасаа хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Ютагийн Баунтифул ариун сүмийг адисалжээ.