Нэр төрөө өндөрт өргөн авч яваа хүүхдүүд Сторигийн тухай түүх Жилл Хакинг Сүмийн сэтгүүлүүд Сайн уу, найзууд аа. Намайг Стори гэдэг. Би Туркменистанд амьдардаг байсан. Энэ бол Төв Азид оршдог улс. Би унших, зурах, оёх дуртай. Би бас аавтайгаа хамт од харах дуртай. Манай гэр бүлийнхэн улсынхаа цорын ганц Сүмийн гишүүд байсан. Миссигийн төлөө залбирсан нь Нэг өдөр хүчтэй шуурга болсны дараа миний найзын Мисси гэдэг муур алга болов. Бид хаа сайгүй хайсан боловч түүнийг олж чадсангүй. Бид залбирч болно гэж би хэлэв. Найзууд маань яаж залбирахаа сайн мэдэхгүй байсан болохоор би тэдэнд зааж өгөв. Бид бүгдээрээ өвдөг сөгдөөд, дотроо залбирсан. Тэгээд бид босоод, дахин хайж эхлэв. Нэг охин бидэн рүү гүйж ирээд, Миссиг олсон гэж хэллээ. Би сайн мэдээний нэгээхэн хэсгээс ч гэсэн найзуудтайгаа хуваалцсандаа баяртай байсан. Нэг нэгнээсээ суралцсан нь Миний эгч Сариа бид хоёр олон орны хүүхдүүдтэй хамт сурдаг. Бид нэг нэгнээсээ их юм сурч, хөгжилдөх дуртай. Гар урлал ба хөөр баясал Сариа бид хоёр хамт тоглохоор найзуудаа урьсан юм. Бид зураг зурж, юм урлаж, салхинд гарав. Христийн мэндэлсний баярын үеэр бид хөрш найзуудтайгаа жүжиг тоглосон. Гэртээ Сүмийн цуглаан хийх нь Биднээс өөр Сүмийн гишүүд байхгүй болохоор бид Сүмийн цуглаанаа гэртээ хийдэг байв. Бид ариун ёслолын цуглаан хийж, дуулах, хуваалцах цаг гаргаж, Хүүхдийн хэсгийн хичээлд суудаг байлаа. Дуулах цагаар би төгөлдөр хуур тоглодог байсан.