Бидний хуудас Би ариун сүм харах дуртай Би энэ зургийг зурж байхдаа, хэрэв би зарлигуудыг дагавал нэгэн өдөр аав, ээжтэйгээ адил ариун сүмд орж, лацдан холбогдож, өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болж чадна гэж бодсон. Би гэр бүлдээ мөн Тэнгэрлэг Эцэгтээ хайртай. Манолита Г., 8 настай (зураг зурах үедээ), Гватемала, Чималтенанго Гэр бүлтэйгээ хамт ариун сүм рүү явах гайхалтай сайхан байсан. Манай хотоос ариун сүм рүү явахад их хол, бараг 14 цаг явж хүрдэг. Бид ариун сүмийн ойролцоо нэг долоо хоног болсон юм. Би 12 нас хүрээд, өвөг дээдсийнхээ өмнөөс баптисмыг нь хийхийг тэсэн ядан хүлээж байна. Миний дуртай дуунуудын нэг бол “Би ариун сүм харах дуртай.” Би ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болохыг хүсдэг. Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг би мэднэ. Жюлиа К., 11 настай (зураг авахуулах үедээ), Бразил, Гоиас Манай тойргийн ээлж болоход дүү бид хоёр Мексикийн Юкатан Меридад байдаг ариун сүм рүү явах дуртай байдаг. Бид цэцэрлэгт цагийг өнгөрөөж, ариун сүмд ирсэн бусад хүүхэдтэй тоглодог. Би хэзээ нэгэн өдөр ариун сүмд орохоор өөрийгөө бэлтгэж байгаа. Марта С., 6 настай (зураг зурах үедээ), Мексик, Ютакан Аллэн Э., 10 настай (зураг зурах үедээ), Эл Сальвадор, Сан Сальвадор