2016
Гэр бүлийн үдшийн санаа
2016 оны 10-р сар


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох олон өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

children at family home evening

“Бяцхан хүүхдүүд ба ариун ёслол,” 16-р хуудас: Эцэг эхийн хувьд та уг өгүүллийг уншсаныхаа дараа бага насны хүүхдүүддээ ариун ёслолоос хүртэхдээ болон нэгэн өдөр баптисм хүртэхдээ хийх гэрээний ач холбогдлыг заах арга замын талаар ярилцаж болно. Та ариун ёслолын залбирлыг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-д гардаг) баптисм хүртэхдээ өгдөг амлалт болон ням гараг бүр ариун ёслолоос хүртэх нь хэрхэн бидэнд тэдгээр амлалтаа шинэчлэх боломжийг олгодог тухай заахын тулд ашиглаж болно. Түүнээс гадна ариун ёслолын үеэр бага насны хүүхдүүддээ Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахын тулд Аврагчийн зургуудтай энгийн зурагт ном хийх гэх мэт санааг гаргаж болно.

“Суралцах жор,” 62-р хуудас: Хэрэв танд судраас бие дааж суралцдаг том хүүхэд байдаг бол тэдэнтэй хамт энэ өгүүллийг уншаад, өгүүлэл дээрх санааг хэрэгжүүлэхэд урих талаар бодож үз. Гэр бүлийн гишүүн бүр хувийн судлах тэмдэглэлтэй болоод, түүн дээрээ тогтмол бичих зорилго тавьж болно. Гэр бүлийн гишүүд дараа дараагийн гэр бүлийн үдшээр судлах тэмдэглэл дээрх бодол, сэтгэгдлээ сайн дураараа хуваалцаж болно.