Мормоны Номын түүхүүд Амлагдсан нутаг руу аялсан нь Ифер 2–3; 6-аас авав. Жаред болон түүний ах гэр бүл, найзуудтайгаа нэгэн хөндийд амьдардаг байжээ. Есүс Христ Жаредын ах дээр айлчлан ирэв. Тэр түүнд хүмүүсээ амлагдсан нутагт аваачихын тулд далайг гатлах хөлгүүд хий гэж хэлжээ. Түүний хүмүүс цонхгүй хөлгүүд хийсэн байв. Жаредын ах яаж амьсгалж, юм харах билээ гэж санаа зовж байлаа. Тэднийг хөлгүүддээ агаар оруулахын тулд нүх гаргах хэрэгтэй гэж Есүс хэлэв. Тэгвэл яаж гэрэлтэй болох вэ? Жаредын ах 16 тунгалаг чулуу гаргаж авав. Тэр Есүсээс чулуунуудад хүрч тэднийг гэрэлтдэг болгож өгөөч гэж хүссэн юм. Есүс чулуу болгонд хуруугаараа хүрэхийг Жаредын ах харжээ. Чулуунууд хурцаар гэрэлтэж байв. Жаредын ах асар их итгэлтэй байсан учраас Есүс Христийг харсан байлаа! Бурхан хөлгүүдийг далайг гатлахад туслахаар хүчит салхи илгээв. Жаредчууд амлагдсан нутагт ирснийхээ дараа өөрсдийг нь хамгаалсан Бурханд талархаж залбирсан юм. Бид Бурханд найдаж, Есүс Христэд итгэлтэй байснаар Жаредын ахтай адил болж чадна.