2022
Жил тутмын 192 дэх Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд
2022 оны 5-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Жил тутмын 192 дэх Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд

Бэрхшээлээр дүүрэн энэхүү цаг үед Өөрийн Сүмийг амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг Их Эзэн Есүс Христээс чиглүүлэг, зөвлөгөө хүлээн авах нь үнэхээр гайхалтай адислал билээ.

Ерөнхий чуулганы үеэр Их Эзэн өөрийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор дамжуулан хэд хэдэн урилга илгээсэн. Одоо эдгээр үнэнээс цөөн хэдийн тухай хэлье.

1. Есүс Христийн хүч, амар амгаланг хуваалц

“Бид сонсож болох бүх хүнтэй Есүс Христийн хүч чадал, амар амгаланг хуваалцах ариун нандин үүрэг хүлээдэг” гэдгийг ерөнхийлөгч Нэлсон гишүүдэд сануулсан. Бэрхшээлээр дүүрэн энэхүү цаг үед “Хүн бүр ‘бүх ойлголтыг [давах]’ [Филиппой 4:7] найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй.”

  • Зохистой, үйлчлэх чадамжтай залуу эрэгтэй бүрийг номлолд бэлтгэж, үйлчлэхэд уриалсан ерөнхийлөгч Нэлсоны уриалгыг уншихыг хүсвэл, 6-р хуудасны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” хэсгийг үзнэ үү.

2. Сүнслэг эерэг инерцийн хүчийг нэмэгдүүл

Ерөнхийлөгч Нэлсон “Хилэнцэт болон цаг үеийн илүү хар бараан шинж тэмдгүүд эрчимжиж байгаа энэ хурдыг сөрөн зогсохын тулд бидэнд сүнслэг эерэг инерцтэй байх явдал өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна” хэмээн хэллээ.

  • Сүнслэг инерцийн хүчээ нэмэгдүүлэх талаар ерөнхийлөгч Нэлсоны таван тодорхой урилгыг 97-р хуудсан дахь “Сүнслэг инерцийн хүч”-ээс олоорой.

3. Цагаа заваа хэрхэн зарцуулахаа сонго

Ерөнхийлөгч Нэлсон бидний хяналтаас гадуур зарим зүйл байгааг тайлбарлав. “Гэхдээ өдөр болгон цагаа хэрхэн зарцуулах зэргээр бидний хянаж чадах олон зүйл бий.“

  • Ариун сүмийн адислалууд дээр төвлөрөхөд цаг гаргах талаарх ерөнхийлөгч Нэлсоны урилгыг 126-р хуудсан дээрх “Цаг нь ирлээ” үгээс уншина уу.

Таныг эдгээр урилгыг судалж, үйлдэх үедээ Лиахонагаар дамжуулан бусадтай туршлагаа хуваалцах талаар бодож үзэхэд бид урьж байна.