“Сюзан Х.Портэр,” Лиахона, 2022 оны 5-р сар.
Сюзан Х.Портэр
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч
“Бид хүүхдүүдийг сүнслэг байдлаар нь хэрхэн хүчирхэгжүүлэх билээ? гэсэн асуулт өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний сэтгэлд төрсөөр байсан юм. Өсөн өндийж буй үеийнхний итгэлийг бэхжүүлэх тухай ярихдаа, бүр Хүүхдийн хэсгээс эхлүүлэх хэрэгтэй” гэж Сюзан Х.Портэр эгч хэлэв.
Портэр эгч баптисм хүртсэн хүүхдүүдийг Сүмийн гэрээт гишүүдийн хувиар оролцох үед тэдэнд ирдэг адислалуудыг олж хардаг.
“Ихэнхдээ биднийг үйлдэж, үйлчилж байхад гэрчлэл маань нэмэгддэг. Хүүхдүүд тэнгэрээс сүнслэг өдөөлт эрэлхийлэхийг сурч чадна” гэж тэрээр тайлбарласан юм.
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдахаасаа өмнө ерөнхийлөгч Портэр нэг жилийн турш Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилсэн.
Тэрээр КОВИД-19 цар тахлын үед олон хүүхэд Хүүхдийн хэсэгт хамрагдаж чадаагүй талаар ярьсан. Тэр бас ганц бие эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлийг олж харсан бөгөөд энэ талаар мэддэг. Түүний нөхөр, Далын ахлагч Брүс Д.Портэр 2016 онд нас барсан юм.
“Би олон ням гаргийг ариун ёслолоос хүртэлгүй үдсэн” гэж тэр хэлэв.
Түүнийг туршлагаасаа хуваалцах үед, бусад эмэгтэй түүнд “Таны Сүмд үйлчилж байгаа нь өөрийгөө Сүмд хэрэгтэй гэдэг талаар илүү дээр алсын харааг өгдөг” гэж хэлдэг.
Сюзан Элизабэт Холланд Портэр 1955 оны 7-р сарын 31-нд АНУ-ын Оклахома мужийн Понка Ситид Ханс Ж., Шарлийн Колман Холланд нарын гэр бүлд мэндэлж, АНУ-ын Нью-Йорк хотод өссөн.
Тэрээр 1977 оны 2-р сарын 2-нд Вашингтон Д.С ариун сүмд ахлагч Портэртой гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхдээ АНУ-ын зүүн хэсэг, Герман улс болон Юта мужид өсгөсөн ба Зүүн Европын бүс нутагт Сүмийн үүрэгт ажлуудад үйлчилж байсан.
Портэр эгч Бригам Янгийн Их Сургуулийг химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ. Тэрээр Массачусэттсын Технологийн Их Сургуульд лабораторийн туслах болон математикийн багшаар ажиллаж байв. Мөн тэрээр олон нийтийн болон иргэний байгууллагуудад сайн дурын ажил хийж байсан.
Портэр эгч Халамжийн нийгэмлэгийн ерөнхий зөвлөл, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, тойргийн Халамжийн нийгэмлэгийн болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Сайн мэдээний сургаалын багш, Хүүхдийн хэсгийн хөгжмийн удирдагчаар тус тус үйлчилж байсан.