2022
Ерөнхийлөгч Нэлсоны тохинуулал
2022 оны 5-р сар


Ерөнхийлөгч Нэлсоны тохинуулал

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон онцгой цугларалтын нэвтрүүлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх хүнийг Христэд ирж, Түүнээс суралцахад урьсаар байна.

Онцгой цугларалтын нэвтрүүлгийн үеэр ерөнхийлөгч Нэлсон АНУ-ын Оклахома болон Канзас дахь Сүмийн гишүүдийг “Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн гайхалтай бэлгүүдийн нэгд төвлөрч, Түүнд болон Түүний хайрт Хүүг амьдралынхаа төвд байлгахад” анхаарлаа хандуулахыг уриалав. Тэрээр: “Би Мормоны Номын тухай ярьж байна. Энэ бол Бурханы бидэнд өгсөн бэлэг билээ. Энэ нь Түүний сургаалын гол мөн чанар, цөмийг агуулдаг учир манай шашны тулгуурын чулуу юм” хэмээн хэлэв.

Өөр нэгэн нэвтрүүлгийн үеэр АНУ-ын Калифорниа дахь гишүүдэд ярихдаа, ерөнхийлөгч Нэлсон гурван урилгыг өгсөн. Үүнд: (1) залбирлаар дамжуулан үнэнийг эрэлхийлж, судруудыг судалж, бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг судлах; (2) Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахиснаар сүнслэг хүч чадал, ялган таних чадварыг нэмэгдүүлэх; (3) Израилыг цуглуулахад идэвхтэй оролцох зэрэг юм.

Мөн дэлхийн 48 оронд цацсан нэвтрүүлэгт ерөнхийлөгч Нэлсон Европын гэгээнтнүүдэд хандан “Таны олон найз яагаад дэлхий дээр байгаагаа ойлгохыг эрэлхийлж байдаг. Тэд амьдрал нь ямар нэгэн утга учир, зорилготой эсэхийг мэдэхийг хүсдэг. Тэд дэлхийд өөрчлөлт авчрахыг хүсдэг. Тэд хэнд итгэн найдах билээ гэдгээ гайхдаг. Тэдгээр найзын тань хайж буй хариулт танд байгаа гэдгийг та ухаарч байна уу?” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр биднийг талархалтай байгаад зогсохгүй үүнийгээ харуулахад урьсан. Тэр биднийг “Аврагчийн гэрлийг харж, Түүний хайрыг мэдрэхэд бэрх байгаа” хүмүүст зориулан зүрх сэтгэлдээ зай гаргаж өгөхөд урив. Тэр биднийг “ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг” уриалаад, “Бусдыг хайрлах хайраа нэмэгдүүлэх, эсвэл тэдний сэтгэл шархалсан үед зүрх сэтгэлээ засахын тулд бид бүгдэд хандаж болох нэг эх сурвалж буюу Есүс Христ бий” хэмээн гэрчлэв.