2022
Ариун сүмийн мэдээ
2022 оны 5-р сар


Ариун сүмийн мэдээ

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэмж 17 ариун сүм барихаар төлөвлөж байгаагаа зарласнаар, Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш зарласан ариун сүмийн тоог 100-д хүргэлээ.

Ариун сүмүүд Шинэ Зеландын Вэллингтон, Бүгд Найрамдах Конго Улсын Браззавиль, Испанийн Барсэлона, Их Британийн Бирмингхэм, Перугийн Куско, Бразилын Масэйо ба Сантос, Мексикийн Сан Лүис Потоси болон Мехико Сити Бэнэмэрито мөн АНУ-д Флоридагийн Тампа, Тэннэссийгийн Ноксвилл, Охайогийн Кливлэнд, Канзасын Вичита, Тэксасын Остин, Монтанагийн Миссула, Айдахогийн Монпэлиэ, Калифорниагийн Модэсто зэрэг хотод буюу эдгээр хотын ойролцоо баригдах юм.

Нэмэлт шинэчлэгдсэн мэдээлэл

Сүүлийн Ерөнхий чуулганаас хойш ариун сүмүүдийг онцгойлон адислах мөн дахин онцгойлон адисалж, нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зарлаж, дэлхий даяар шав тавих ёслолууд үйлдэхээр төлөвлөж байна.

Виннипэгийн Манитоба ариун сүм (Канад), Айдахогийн Покатэлло ариун сүм (АНУ) хоёрыг онцгойлон адисалж, Аризонагийн Мэса ариун сүмийг (АНУ) дахин онцгойлон адислав. Гуамын Жиго, Капэ Вердегийн Прая, Бразилын Рио дэ Жанэйро, АНУ-ын Вашингтон Ди Си, Японы Токио ариун сүмүүдийг онцгойлон адислах, дахин онцгойлон адислах, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах өдрүүдийг зарлалаа.

Вайомингийн Каспэр ариун сүм (АНУ), Америкийн Самоагийн Паго Паго ариун сүм, Филиппиний Баколод ариун сүм, Сьерра Леоны Фритаун ариун сүмийн шав тавих ёслол тус тус болсон юм. АНУ-ын Колорадогийн Гранд Жанкшн, Ютагийн Линдон, Нью Мексикогийн Фармингтон, Невадагийн Элко, Айдахогийн Бөрли, Калифорнийн Ёорба Линда, Ютагийн Смитфийлд тус тус ариун сүмийн шав тавих ёслолын тов зарлагдлаа.

Түүнчлэн Өмнөд Африкийн Кэйптаун ариун сүм, Мексикийн Кэрэтаро ариун сүм, Ютагийн Ифраим ариун сүмийн байршлыг зарлаж, дотоод тохижилтын зураглалын найруулгыг хийсэн юм.

Сэргээн засах ажил

Солт Лэйк ариун сүмийн болон газар дээрх засварын ажлын мөн Сүмийн Оффис Билдинг плаза зэрэг дэлхий даяарх хэд хэдэн ариун сүмийн барилгын болон сэргээн засах ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн хүрээнд ариун сүм, түүний ойр орчмын газрыг сайжруулах, сэргээн засах, тохижуулах, хуучирсан системийг солих болон аюулгүй байдал, газар хөдлөлтийн асуудлыг шийдвэрлэх юм.

7.2 магнитудын газар хөдлөлтийг тэсвэрлэхийн тулд ариун сүмийг бэхжүүлэх, барилгын суурийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгож, тогтворжуулах, цахилгааны болон сантехникийн системийг шинэчлэх, шинэ нэвтрэх талбайнуудыг байгуулах, газар доорх байгууламжийн хөрсний жинг багасгахын тулд талбайн эвдэрсэн бетоныг солих, тохижилтыг дахин гүйцэтгэх, ариун сүмийн талбай болон оффисын барилгын талбайг илүү нээлттэй, зочилж болохуйц орчин бүрдүүлэхийн тулд дахин төлөвлөх зэрэг ажлууд хийгдэж байна. 2020 онд эхэлсэн засварын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөжээ.

Шинэ Зеландын Хамилтон, Хятадын Хон Конг, АНУ-ын Охайо мужийн Колумбус, Юта мужийн Сэйнт Жорж ба Мантай ариун сүмийн сэргээн засах ажил мөн үргэлжилж байна. Бусад ариун сүмийн барилгын ажлын байдлыг доорх холбоосноос харна уу.

Хэвийн байдалд эргэн орох

Тэргүүн зөвлөл 2022 оны 3-р сарын 15-ны өдөр Сүмийн удирдагчдад илгээсэн захидалдаа, дэлхий даяарх ариун сүмүүдийг аажмаар хэвийн үйл ажиллагаандаа эргэн орно гэдгийг зарласан. Үүнд орон нутгийн нөхцөл байдалд тулгуурлан амны хаалт, хүчин чадлын хязгаарлалтыг арилгах зэрэг нь багтаж байгаа. Ариун сүм бүрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг Ариун сүмийн хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр Сүмийн ерөнхийлөгчид болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл тодорхойлно.