“Израилын цугларалтын талаар Исаиа юу заасан бэ?,” Лиахона, 2022 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Израилын цугларалтын талаар Исаиа юу заасан бэ?
Исаиа Израилын цугларалтын тухай заахдаа бэлгэдэл ашигласан. “Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, Израилийн цөлөгдөгсдийг чуулах болгож, Иудагийн бутрагсдыг энэ дэлхийн дөрвөн зүгээс нэгтгэн цуглуулах болно” (11:12) гэсэн судрыг эргэцүүлэн бод
Далбаа бол туг эсвэл жишиг юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд анхдагчдын эрин үеийн Сүмийн удирдагчид “Солт Лэйкийн хөндий болон түүний эргэн тойрон дахь уулсыг хожмын өдрүүдэд Их Эзэний үг урагш гарах тэрхүү эш үзүүлсэн газар хэмээн тунхаглаж, түр туг” болох далбааг бүтээж байсан тухай түүхийг хуваалцав.1
Та Исаиа номын 2, 5, 11-р бүлгээс Израилын тараалт, цугларалттай холбоотой өөр ямар тэмдэг мөн ойлголтыг олж авч болох вэ?
Одоогийн бошиглогч маань Израилын цугларалтын талаар илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалсан бэ?
Исаиагийн сургаал болон Израилын цугларалтын талаар одоо? цагийн бошиглогчид юу хэлснийг судлах нь тустай байж болох юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс аль нэгийг уншаад, Израилыг цуглуулахад тань туслах арга замыг жагсаан бичих талаар бодож үз.
-
“Blessed Are the Peacemakers,” Liahona?, Nov. 2002, 39–42
-
“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, ?79–82
-
“Бурхан ялах болтугай”, 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101?