“Дэлхийн гэрэл,” Лиахона, 2023 оны 1-р сар.
Энэ дугаарт тавтай морилно уу
Дэлхийн гэрэл
Бид энэ дэлхийд амьдрах аялалдаа гэр бүлийн хүнд хэцүү нөхцөл байдлууд гэх мэт сорилтуудтай тулгардаг. Эдгээр сорилт биднийг орхигдсон, түгшсэн, сэтгэлээр унасан мэдрэмжтэй болгодог. Хэрэв бид жинхэнэ гэрлийн эх сурвалж Аврагч Есүс Христ рүү эргэх аваас хүнд нөхцөл байдлаа илүү сайн зохицуулах боломжтой болох юм.
Энэ дугаарт ерөнхийлөгч М.Рассэлл Баллард асуудлаа туулах явцад замаа олж болох аргуудыг тодорхойлжээ. “[Христийн] гэрэл … бидний дундаас болон бидний оюун санаанаас дэлхийн сүүдрийг зайлуулдаг” (4-р хуудас) гэж тэр хэлсэн.
Гэрлэлт болон гэр бүлийн зөвлөх эмчийн хувьд би томоохон сорилтуудтай тулгарсан олон гэр бүлтэй ажиллаж байсан. Христийг өөрсдийн амьдралд оруулахын тулд өдөр бүр цаг гаргаж байсан гэр бүлүүд асуудалтай тулгарах үедээ Түүний гэрэл, хайрыг хамтад нь хүртэж байв. Би эдгээр түүхийн заримыг 8-р хуудсан дээрх нийтлэлдээ хуваалцсан.
Би ажлаараа дамжуулан, хувь хүн болон гэр бүлүүдийг Сионы хүмүүс болох зам дээрээ гарч, Аврагчтай нэгдэж байгааг харах нандин боломж тохиодогт талархаж явдаг (Мосе 7:18-ыг үзнэ үү). Би хэн нэгний амьдралаас Их Эзэний мутрыг харах тоолондоо тэнгэрийн жижиг хэсгийг харах шиг болдог байв.
Талархсан,
Кристи Монсон