2023
Би хэрхэн Есүс Христийн гэрч байж чадах вэ?
2023 оны 1-р сар


“Би хэрхэн Есүс Христийн гэрч байж чадах вэ?,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Матай 2; Лук 2

Би хэрхэн Есүс Христийн гэрч байж чадах вэ?

тэжээлийн тэвшин дотор буй бяцхан Есүс

Малын хашаан дотор аюулгүй, Дан Бурр

Есүс Христийг мэндлэхэд хэд хэдэн бүлэг хүн амлагдсан Аврагч мөн болохыг нь танив. Тэдний дунд Мариа, Иосеф хоёроос гадна хоньчид, Симеон, Анна нар байсан ба дараа нь мэргэд ирэв. Тэд Есүс Христийн бурханлаг байдлыг гэрчилсэн.

Бидний гэр бүл, найз нөхөд бол бидний Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцвал зохих хамгийн чухал хүмүүс юм. “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26).

Үйл ажиллагаа

Эдгээр гэрч Есүс Христийг анх хараад хэрхэн хандсан тухай уншина уу. Дараа нь гэрийнхэн юм уу найзуудтайгаа гэрчлэлээ хуваалц. Эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ гэрчлэлээ бич.

хоньчид

Хоньчид

Лук 2:15–18

Христ мэндэлсэн нь, Брайн Колл

Симеон

Симеон

Лук 2:25–33

Симеон ба Христ © Ларс Жастинэн / Goodsalt.com сайтын зөвшөөрөлтэй

Анна

Анна

Лук 2:36–38

Анна, Жэймс Л.Жонсон

Мэргэд

Мэргэд

Матай 2:11

Минэрва Тэйхэрт (1888-1976), Гурван мэргэд, 1937, зотон даавуун дээрх тосон будгаар, 60 х 45 инч, Бригам Янгийн их сургуулийн урлагийн музей, 1943