“Мормоны Ном дахь чухал нэгэн,” Лиахона, 2024 оны 1-р сар.
Энэ дугаарт тавтай морилно уу
Мормоны Ном дахь чухал нэгэн
Олон жилийн өмнө надад тохинуулсан ах нар намайг Мормоны Номыг нухацтай судлаарай гэж урьсан юм. Тэднийг энэ урилгыг өгөх үед би Мормоны Номыг өдөр болгон бага зэрэг уншдаг байсан хэдий ч нухацтай судалдаггүй гэдгээ ухаарав.
Тэд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “[Мормоны Номыг] нухацтай судалж эхлэх тэр мөчид амьдрал руу тань урсах хүч уг номд байдаг. Та уруу таталтыг эсэргүүцэх … хууран мэхлэлтээс зайлсхийх … нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх илүү агуу хүчийг олох болно” хэмээн хэлснийг эш татан, нэгэн амлалт өгсөн билээ (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 141) .
Би урилгыг хүлээн авсан бөгөөд дараагийн хэдэн сард тэдний амлалт биелэгдсэнийг өөрийн нүдээр харсан. Энэ ном миний амьдралыг өөрчилсөн.
Мормоны Номын бидэнд сүнслэг хүч өгдөг нэг том шалтгаан бол энэ ном биднийг Есүс Христ рүү улам ойртуулдаг явдал юм. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 4-р хуудас дээрх нийтлэлдээ “Мормоны Номыг чин сэтгэлээсээ уншдаг, үүний дүрмээр амьдардаг, үүний үнэн эсэх талаар залбирдаг хүмүүс Ариун Сүнсийг мэдэрч, Аврагчид итгэх итгэл, гэрчлэлээ нэмэгдүүлэх болно” хэмээн бичжээ.
Есүс Христ Мормоны Номд дурдагдсан чухал нэгэн билээ. Хамтран зохиогч Мэдисон Синклэйр бид хоёр “Мормоны Ном дахь Есүс Христ” (10-р хуудас) хэмээх нийтлэлдээ Мормоны Номд Аврагчийг 7000 гаруй удаа эш татсан тухай хуваалцсан.
Энэ жил бид Ирээд, Намайг дага гарын авлагаар Мормоны Номыг судлахдаа, Есүс Христэд илүү ойртох болно гэдгийг би мэднэ.
Хүндэтгэсэн,
III Жон Хилтон
Бригам Янгийн Их Сургуулийн шашны боловсролын профессор