“Гэрч болох,” Лиахона, 2024 оны 1-р сар
Ирээд, Намайг дага
Мормоны Номын удиртгал хэсгүүд
Гэрч болох
1829 оны хавар Мари, Петр Витмер хоёр Эмма Смит, Оливер Каудери нарыг алтан ялтаснуудаас орчуулж дуусгахад нь туслахын тулд гэртээ урьжээ. Мари тун завгүй байдаг байв. Тэрээр гэртээ есөн хүнийг халамжлан, ойролцоо амьдардаг тусдаа гарсан хүүхдүүддээ тусалдаг байлаа.
Маригийн таван хөвгүүн, хоёр хүргэн нь (яваандаа болсон) 1829 оны 6-р сард алтан ялтаснуудын албан ёсны гэрч болжээ. Тухайн сардаа Мари өөрийн гэрчийг хүлээн авав.
Мариг гэрийнхээ гадаа байхад, үүргэвч үүрсэн нэгэн буурал толгойтой эр дөхөж очоод, “Миний нэрийг Моронай гэдэг. Чи хийх шаардлагатай олон нэмэлт ажлаас болоод их ядарсан байна” гэж хэлжээ. Моронай мөрнөөсөө үүргэвчээ буулган тайлаад, “Чиний үнэхээр итгэлтэй мөн ажилдаа хичээнгүй байгаа явдал зөв зохистой тул гэрчлэл хүлээн авч, итгэл чинь хүчирхэгжих ёстой” хэмээн үргэлжлүүлэн хэлэв. Тэгээд тэрээр үүргэвчээ нээн, алтан ялтаснуудыг гаргаж ирэв.1
Мари алтан ялтаснуудын Гурван гэрч, Найман гэрчийн нэгэн адил гэрч болсон бөгөөд тэдний гэрчлэл Мормоны Номын удиртгал хэсэгт байдаг. Маригийн даруу, хичээнгүй байдал түүнийг гэрч болоход бэлтгэжээ. Түүний гэрчлэл Мормоны Номын удиртгал хэсэгт бичигдээгүй бөгөөд түүний нэр пайз, хөшөө дурсгал, түүний дараа ирсэн олон гэгээнтний ой тойнд байдаггүй. Олон хүн түүний гэртээ, гэр бүлдээ өдөр тутам хийдэг зүйлийг анзаараагүй байж болох ч Бурхан мэдэж байсан.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.
“Их Эзэн бидний шүүдгээс тун өөрөөр шүүдэг. Тэрээр өөртөө үйлчилдэг эрхэмсэг нэгэнд бус харин эрхэм үйлчлэгчид баярладаг.
Энэ амьдралд даруухан байсан хүмүүс л ирэх амьдралд сүр жавхлангийн титмийг өмсөх болно.”2
Моронайн цэдэг Мормоны Номд орчуулагдсан бөгөөд төгсгөлийн хуудсан дахь “Та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4) хэмээх Моронайн амлалтын дагуу бид үүний үнэний гэрчийг хүлээн авах боломжтой.
Үүрч буй ачаа тань агуу ч гаргасан хичээл зүтгэл тань мэдэгдэхгүй мэт санагдаж байсан удаа бий юү? Тэнгэрлэг Эцэг таныг болон таны үйлдсэн сайн зүйлийг мэддэг. Өөрсдийгөө алдаршуулалгүй үйлчилж, судруудыг эрэлхийлж, сайныг үйлдэх үед (Үйлс 10:38-ыг үзнэ үү) Ариун Сүнс сайн мэдээний үнэнийг танд нотолж чадна.
Мари, Ахмад Петр Витмер нарын хүүхдүүд
Кристиан Витмер |
Жаков Витмер |
Жон Витмер |
Давид Витмер |
Катерин Витмер (Пейж) |
Петр Витмер |
Элизабет Анн Витмер (Каудери) |
Найман гэрчийн нэг |
Найман гэрчийн нэг |
Найман гэрчийн нэг |
Гурван гэрчийн нэг |
Найман гэрчийн нэг болох Хайрам Пейжтэй гэрлэсэн |
Найман гэрчийн нэг |
Гурван гэрчийн нэг болох Оливер Каудеритэй гэрлэсэн |