Лиахона
Ахлагч Аролдо Б.Кавалкантэ
2024 оны 5-р сар


“Ахлагч Аролдо Б.Кавалкантэ,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Ахлагч Аролдо Б.Кавалкантэ

Далын ерөнхий эрх мэдэлтэн

18 настай Аролдо Б.Кавалкантэ үеэлийнхээ урилгаар, 1988 онд болсон тухайн үед Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн оролцсон бүсийн чуулганд очжээ.

Тэр: “Би ямар нэгэн зүйлийг хүчтэй мэдэрсэн. Би ерөнхийлөгч Хинклигийн гэрлийг олж харсан” хэмээн дурсан ярив.

Үүний дараа тэр гурван жил сүмд явсан ч баптисм хүртээгүй ажээ. Нэг өдөр номлогчид түүний хаалгыг тогшсон ба тэр тэдний гартаа барьж буй бүсийн номоос өмнөх номлогчдын өөрийнх нь талаар бичсэн тэмдэглэлийг уншив. “Тэр Есүс Христэд өөрийгөө зориулахыг хүсэхгүй байгаа” гэсэн өгүүлбэр түүний анхаарлыг татсан байна.

Ахлагч Кавалкантэ: “Би өөрийгөө Есүс Христэд сайн зориулж байгаа гэж бодсон бөгөөд тэр өгүүлбэр надад маш хүчтэй туссан” хэмээн дурсан ярив.

Аврагч өөрийнх нь талаар бас тэгж бодож байгаа болов уу гэж бодон, “Ахлагчид аа, үүнийг өөрчлөхийн тулд би юу хийж болох вэ?” гэж тэр асуужээ.

Номлогчид түүнд хичээл зааж эхэлсэн ба 21 настай тэр 10 өдрийн дараа баптисм хүртсэн юм. Ахлагч Кавалкантэ тэр цагаас хойш Аврагчид өөрийгөө зориулсаар байна.

“Энэ бол миний тухай биш. Аврагчийн тухай юм. Би өөрийнхөө төлөө биш Түүний төлөө хамгийн сайнаараа хийхийг хичээдэг” хэмээн ахлагч Кавалкантэ ярив.

Аролдо Баррэто Кавалкантэ Фило 1970 оны 11-р сарын 22-нд Бразилын Сэара дахь Форталэза хотод мэндэлсэн. Тэр Кристиана Рамало Бэзэрра Лийттэй 2004 оны 1-р сарын 21-нд Бразилын Хэсифи ариун сүмд лацдан холбогдсон. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх.

Ахлагч Кавалкантэ Сэарагийн Улсын Их Сургуулиас захиргааны хуулийн магистрын зэрэг хүлээн авчээ. Тэрээр 1997-2005 онд Прокурадориа Гэрал до Мүнисипиод өмгөөлөгчөөр, 1999 оноос хойш Баррэто Кавалкантэ Адвогадост хамтран удирдагчаар тус тус ажилласан.

Ахлагч Кавалкантэ Далын ерөнхий эрх мэдэлтний дуудлага хүлээн авахаасаа өмнө Бразил дахь номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэрээр мөн Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, бишоп, бишопын зөвлөхөөр тус тус үйлчилсэн.

Хэвлэх