Лиахона
Ахлагч Грэгорио Э.Касиас
2024 оны 5-р сар


“Ахлагч Грэгорио Э.Касиас,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Ахлагч Грэгорио Э.Касиас

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Грэгорио Энрикэ Касиас 1975 оны 8-р сарын 26-нд Мексикийн Баха Калифорниагийн Тихуана хотод төрсөн. Тэр Мексикийн Тампико номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хүртлээ тэнд амьдарчээ.

Тэр Алма Анжэлина Обэсо Гонзалэзтай 1999 оны 6-р сард Калифорниагийн Сан Диэго ариун сүмд лацдан холбуулсан ба тэд гурван хүүхэдтэй.

Тэд гэрлэхээсээ өмнө 161 км хол зайтай буюу ахлагч Касиас Тихуанад, Касиас эгч Мэксикалид тус тус сурч байв. Гэрлэхээсээ нэг сарын өмнө тэд хаана амьдарч гэр бүлээ эхлүүлэх талаар мацаг барин залбирчээ. Ахлагч Касиас Ариун Сүнснээс хүлээн авсан мэдрэмжээ дурсан,

“Биднийг мацаг барьж байх үед Их Эзэн ‘та нарын уул чинь Ла Румороса [уг хоёр хотын голд байрладаг өндөр уул] бол би үүнийг зайлуулах болно’ гэж хэлэхийг сонссоноо санадаг” хэмээн хэлэв.

Тэрээр Их Эзэн Мэксикалигийн Их Сургууль түүний шилжүүлгийг санамсаргүй байдлаар хүлээн авснаар хосуудын тэнд байх замыг бэлдсэн гэж ярьсан юм.

Мэксикалид бид “уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж, үйлчлэх ёстой дуудлагадаа үйлчилсэн” гэж тэр хэлэв.

Энэхүү туршлага нь тэдний хамтын амьдралд хэв маягийг тогтоосон. Тэр: “Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа ордог. Энэ нь бага зэрэг итгэл, үйлдэл шаарддаг ба дараа нь Их Эзэн мутраа сунган биднийг адисалдаг” гэжээ.

Ахлагч Касиас Universidad Autónoma de Baja California-аас барилгын инженерээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Мөн тэрээр Xochicalco Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэргээр дүүргэсэн. Тэр барилгын төслийн менежерээр, хамгийн сүүлд Сүмийн Мексик бүсийн ариун сүмийн барилгын менежерээр ажиллаж байсан.

Ахлагч Касиас Бүсийн дал, Мексикийн Мехико хотын өмнөд номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан.

Хэвлэх