Лиахона
Ахлагч Кристофэр Х.Ким
2024 оны 5-р сар


“Ахлагч Кристофэр Х.Ким,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Ахлагч Кристофэр Х.Ким

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Кристофэр Х.Ким 14 настайдаа найзууддаа сайн мэдээг хуваалцах боломж олдох үед Мормоны Номын үнэнийг өөрөө мэдэж авсны дараа л итгэлтэйгээр ярьж чадах юм байна гэдгийг ойлгожээ.

Тэрээр: “Би Мормоны Номын талаар залбирахдаа бодгалийг тайтгаруулах мэдрэмж мэдэрсэн. Гэнэтхэн Мормоны Номын талаар ямар нэгэн асуулт, эргэлзээ байхгүй болсон байсан” хэмээн дурсан ярив. Тэр амьдралдаа анх удаа “Сүнсийг үнэхээр мэдэрч, Мормоны Номын талаарх үнэнийг болон Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдгийг мэдэж авсан” гэж хэлэв.

Кристофэр Хюнсү Ким 1965 оны 11-р сарын 18-нд Өмнөд Солонгосын Тэгү хотод Чинхо Ким, Кунча Ким хоёрын дөрвөн хүүхдийн ууган нь болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнийг нялх байхад Сүмд нэгдсэн юм. Ахлагч Ким ахлах сургуулиа төгстөл Тэгүд амьдарсан бөгөөд гэр бүл нь Америкийн Нэгдсэн Улс руу нүүж, Калифорниа мужийн өмнөд хэсэгт суурьшжээ.

Түүнийг Вашингтоны Сиаттл номлолд үйлчилж байхад Сонгми (Сү) Хонг эгч Калифорниагийн Лос Анжэлэс номлолд үйлчилж байв. Тэнд байхдаа тэр ахлагч Кимийн ээжтэй танилцсан бөгөөд хожим нь ахлагч Ким, Хонг эгч хоёр номлолоо дуусгасныхаа дараа болзож эхэлсэн байна. Тэд 1991 оны 12-р сарын 7-нд Калифорниагийн Лос Анжэлэс ариун сүмд гэрлэжээ. Тэд нэг хүү, гурван охинтой.

Ахлагч Ким 1995 онд Бригам Янгийн Их Сургуулийг социологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, 1997 онд бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөний дараа тэр Нэгдсэн Улс, Тайланд, Өмнөд Солонгос улсуудад ажиллаж байсан. Тэрээр 2005 оноос хойш Юта мужид төвтэй тэжээллэг бүтээгдэхүүн, гоо сайхны барааны Unicity International компанид ажиллаж байсан ба хамгийн сүүлд Өмнөд Солонгосын Сөүл хотод төвтэй олон улсын зах зээлд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Ахлагч Ким 2019 оноос хойш Бүсийн далд үйлчилсэн юм. Тэрээр мөн гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүнээр тус тус үйлчилсэн.

Хэвлэх