Лиахона
Сүм Көртландын ариун сүм, бусад барилга байгууламжийг худалдан авав
2024 оны 5-р сар


“Сүм Көртландын ариун сүм, бусад барилга байгууламжийг худалдан авав,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Сүмийн мэдээ

Сүм Көртландын ариун сүм, бусад барилга байгууламжийг худалдан авав

2024 оны 3-р сарын 5-нд Охайогийн Көртланд ариун сүм, Иллинойгийн Науву дахь хэд хэдэн түүхэн барилга, олон төрлийн гар бичмэл болон олдворыг хариуцах, өмчлөх эрхийг Христийн нийгэмлэгийн зүгээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд зөвшилцсөн хэмжээний дагуу албан ёсоор шилжүүлэв.

Көртландын ариун сүм нь 1836 онд онцгойлон адислагдсан (Сургаал ба Гэрээ 109–110-ыг үзнэ үү) боловч нэг их удалгүй дарамт хавчлагын улмаас гэгээнтнүүд үүнийг орхин явах шаардлагатай болсон юм. Эзэмших эрхийг шилжүүлсний дараа ариун сүмийг богино хугацаагаар түр хаасан бөгөөд 3-р сарын 25-аас дахин нээж, олон нийтэд үнэ төлбөргүй үзэх боломжийг бүрдүүлжээ. Энэ нь түүхэн барилга хэвээр үлдэх болно.

Үүнтэй адил Науву дахь Смитийн гэр бүлийн эдлэн газар, Харш өргөө (1843-аас 1844 онд Иосеф Смитийг нас барах хүртэл Эмма тэр хоёрын гэр байсан), Улаан тоосгон дэлгүүр (Халамжийн нийгэмлэг тэнд анх байгуулагдсан) зэрэг нь дахин нээгдэж, жилийн турш олон нийт үнэ төлбөргүй үзэж болох юм.

Хэвлэх