Лиахона
Ахлагч Майкл Б.Стронг
2024 оны 5-р сар


“Ахлагч Майкл Б.Стронг,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Ахлагч Майкл Б.Стронг

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Майкл Б.Стронг сайн мэдээг гэртээ эцэг эхээсээ сурч мэдэж эхэлсэн.

Тэр: “Миний гэрчлэл цаг хугацаа өнгөрөх тусам үл анзаарагдам байдлаар өсөж хөгжин, улам бүр хүчирхэг болсоор ирсэн. Би Бурханы мутрыг өөрийн амьдралд маш олон удаа харж байсан ч хэд хэдэн маш гүн гүнзгий сүнслэг, бүрэн төгс туршлагууд ч бас байсан” хэмээн эргэн дурсав.

Тэрээр эхнэрийнхээ хамт гэр бүлээ өсгөн хүмүүжүүлэхдээ сайн мэдээг амьдралтайгаа холбон нийцүүлэх тал дээр хамтран зөвлөлддөг. Ахлагч Стронг: “Сайн мэдээ бидний амьдралын хэв маягтай сүлжилдэн нэгдэж болохын тулд би хичээдэг. Бид ийм л хүмүүс дээ” хэмээн хэлэв.

Ахлагч Стронг 1989 онд Бригам Янгийн Их Сургуулиас микробиологи, химийн чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэг мөн 1993 онд Эм зүйн Бэйлор коллежоос анагаах ухааны зэрэг авсан.

Тэр хүний эмч бөгөөд энэ дуудлагад дуудагдахаасаа өмнө Ютагийн Их Сургуулийн эмчилгээний мэдээллийн хянагчаар ажиллаж байсан.

Ахлагч Стронг асуудалтай (мэргэжилтэй нь холбоотой асуудлууд мөн орно) тулгарахдаа эдгээр бэрхшээлийг залбирсны үндсэн дээр шийдвэрлэхээр хөтлөгддөг. Тэр: “Их Эзэн надад санаанууд өгч байгааг би мэдэрдэг мөн өөр ямар нэгэн байдлаар олж харахааргүй байсан гаргалгаанууд надад тодорхой болж харагддаг. Тэр бидэнд үнэхээр санаа тавьдаг гэдгийг би ойлгосон” хэмээн ярьсан.

Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ ахлагч Стронг Юта бүсэд Бүсийн далаар үйлчилж байсан юм. Тэрээр мөн Перугийн Лима Төв номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, бишоп, Боливийн Кочабамба номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.

Майкл Брэнт Стронг 1965 оны 8-р сарын 6-нд Солт Лэйк Ситид төржээ. Тэр 1987 оны 8-р сарын 22-нд Солт Лэйк ариун сүмд Кристин Коннэллитой гэрлэсэн. Тэд зургаан хүүхдийн эцэг эх. Ахлагч Стронг, Стронг эгч хоёр АНУ-ын Юта мужийн Сэнтэрвилл хотод амьдардаг.

Хэвлэх