Лиахона
Ахлагч Д.Мартин Гури
2024 оны 5-р сар


“Ахлагч Д.Мартин Гури,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Ахлагч Д.Мартин Гури

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Д.Мартин Гури Кот д’Ивуарын нэгэн жижиг тосгонд өссөн ба санваартан болж бусдад үйлчлэхийг мөрөөддөг байв.

1992 оны 10-р сард Английн Лондон хотод англи хэл сурч, боловсрол эзэмшиж байхдаа хожмын үеийн гэгээнтэн номлогчидтой танилцжээ. Номлогчдын нэг нь Лондонд үйлчилж байсан уугуул франц хэлтэй цорын ганц номлогч байсан бөгөөд ахлагч Гурид Мормоны Номын франц хэл дээрх хувийг өгчээ.

Тэр номыг уншиж эхлэн, удалгүй үнэн гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Хэдэн сарын дараа шинэ номлогчдыг гэрт нь ирэхэд тэр Сүмд нэгджээ. Тэр: “Би маш их аз жаргалтай байснаа санаж байна” хэмээн ярив.

Номлогчдыг түүнд санваарын тухай заахад тэр улам их баярлав. “Тэд надад санваарын утга учрыг болон хэрхэн санваар ашиглан бусдад тусалж болох тухай тайлбарласан. Миний хувьд мөрөөдөл минь биелэх шиг болсон. Би үнэхээр их баярласан” гэж ахлагч Гури ярив.

Далэбэ Мартин Гури 1964 оны 1-р сарын 30-нд Ёоро Гури Морис, Бэйм Габи Одэтт хоёрын гэр бүлд төржээ. Тэр Лэхипа хэмээх тосгон, Оумэ, Гагноа зэрэг хотуудад өссөн. Тэрээр 1995 оны 4-р сарын 8-нд Английн Лондон ариун сүмд Рүт Симон Кэннингтонтой гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэйгээ Кот д’Ивуарын Абижан хотод амьдардаг.

Ахлагч Гури 1988 онд CAFOP (Анимэйшн болон боловсролын сургалтын төв) дэ Манаас багшийн мэргэжлээр, 1997 онд Лондоны Өмнөд Банкны Их Сургуулиас механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хүртсэн. Тэр бага ангийн багш, дизайны инженер, төслийн ахлах удирдагч, Cameron-ы төслийн гүйцэтгэх захирал, OneSubsea Services Нигери дахь үйл ажиллагааны ерөнхий менежер, Schlumberger-ийн орон хариуцсан үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан. Ахлагч Гури сүүлд Сүмийн удирдагч, гишүүдийн дэмжлэгийн зохицуулагчаар ажилласан.

Дуудлагаа хүлээн авах үедээ тэрээр Африкийн Баруун бүсийн далаар үйлчилж байсан юм. Тэр өмнө нь Бэнин Котоноу номлолын ерөнхийлөгч, бишоп, бишопын зөвлөх, салбарын ерөнхийлөгч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байв.

Хэвлэх