Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 12: Ойлгох ба ашиглах


“Төгс эзэмших сургаалын давтлага 12: Ойлгох ба ашиглах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 12,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 12

Ойлгох ба ашиглах

Зураг
Христ синагогт зааж байгаа нь

Энэхүү хичээл судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээ дахин давтаж, ойлгож, хэрэгжүүлэхэд тань туслах болно.

Суралцагчдыг идэвхтэй оролцогчид болоход туслах. Заахаар бэлдэхдээ суралцагчдын хийх зүйлд төвлөр. Суралцагчдыг судраас болон нэг нэгнээсээ суралцахын тулд хичээж чармайхад урамшуул. Ингэснээр суралцагчдын сайн мэдээний үнэнийг суралцах чадвартаа итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн суралцагчдын олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх магадлал өснө.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Нифай ба Мозая номуудын хоорондох төгс эзэмших сургаалын судрын хоёр хэсэг-ийг сонгож, эдгээрийг ойлгож, хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох талаараа тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ойлгох

Танд судруудыг ойлгоогүй гэж бодож байгаа, оролдохыг хүсэж байгаа гэдэгтээ итгэлтэй биш байгаа хэн нэгэнтэй ярилцах боломж олдсон гэж төсөөл.

  • Яагаад судруудыг ойлгохыг хичээх нь чухал вэ?

  • Хэрэв танаас хэн нэгэн хүнд ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар зөвлөгөө өг гэвэл та юу гэж хэлэх байсан бэ?

Суралцагчдын санааг самбарт бичиж болно. Зарим боломжит санааг доор жагсаав. Дараа нь суралцагчдыг судрын хоёр хэсгийг сонгож, судрын хэсгүүдийг ойлгох ойлголтоо илүү гүнзгийрүүлэхийн тулд самбар дээрх санаануудаас нэгийг ашиглахад урь.

Ойлголтоо гүнзгийрүүлэх зарим аргад дараах орно:

  • ойлгоогүй үгсээ хайж олох;

  • агуулгыг нь судалсан хэсгүүдийн өмнө эсвэл дараа гарч ирсэн бүлгийн гарчгийг эсвэл шүлгүүдийг унших;

  • зүүлт дэх холбогдох эшлэлийг унших;

  • Сэдэвчилсэн гарын авлага-аас эсвэл Судруудын удирдамж-аас чухал үгсийг хайж олох;

  • эцэг эх, багшаасаа эсвэл Сүмийн удирдагчаас тусламж хүсэх;

  • Есүс Христийн тухай үнэнийг эрж хайх; мөн

  • тэдгээр үнэний дагуу амьдрах нь Аврагчид илүү ойртоход тань хэрхэн туслах талаар тунгаан бодох гэх зэрэг болно.

1 Нифайгаас Мозая хүртэлх төгс эзэмших сургаалын судраас илүү ихийг мэдэхийг хүсэж буй хоёр хэсгээ сонго. Дараа нь тэдгээрийг сайтар уншихад хэдэн хором зарцуулж, ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд доор жагсаасан чадваруудын нэгийг ашигла. Та өмнө нь туршиж үзээгүй нэг юм уу хэд хэдэн чадварыг оролдож үзэж болно.

Суралцагчдад дараах хүснэгтийг үзүүлэх юм уу тарааж өг.

Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ашиглах нь

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхэд тусалж чадна. Та тэдгээрийн зөвхөн нэгийг ашиглахыг хүсэж болно эсвэл суралцагчдыг сонирхол, чадвар дээрээ үндэслэн аль нэгийг сонгохыг зөвшөөрч болно. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хамтран ажиллуул.

Үйл ажиллагаа A. Жишээ бүтээх

  1. Цаасны нэг тал дээр хариулж болох сайн мэдээний нэг асуултыг эсвэл төгс эзэмших сургаалын хэсгийг ашиглахад тусалж болох нөхцөл байдлыг бич.

  2. Нөгөө талд нь төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мөн эдгээр нь хэрхэн тусалж болох тухай товч тайлбарыг бич.

Хэрэв энэ нь суралцагчдын хийх ганц үйл ажиллагаа бол тэд цаасаа хураалгаж болно. Дараа нь та жишээ болон асуултуудыг уншаад, тусалж чадах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг олж танихад ангийнхныг урьж болно. Өөрөөр, суралцагчдыг ангиар явж, бичсэн жишээ, асуултаа бусадтайгаа хуваалцаж, бусад суралцагчид хэрэгжүүлж болох үнэний тухай бодох боломжийг олгоход урь.

Үйл ажиллагаа Б. Видео тойм хийх

Танай гадас Өсвөр үеийнхний чуулганы сэдэв болгон төгс эзэмших сургаалын гол судрын хэллэгүүдийн нэгийг сонгосон гэж төсөөлөөд үз. Тэд танаас энэ сэдвийг танилцуулсан видео төлөвлөхийг хүсжээ. Видео тоймыг хийхэд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг,

  • төгс эзэмших сургаалын судрын хэсэг гэдэг нь ямар утгатайг, яагаад өсвөр үеийнхэнд чухал болох талаар тайлбарлах бүтээлч арга зам мөн

  • энэ нь хэрхэн бидний амьдралд хэрэгждэг, Аврагчид илүү ойртоход бидэнд хэрхэн туслах талаар багтаж болно. (Та мөн жишээ, судрууд, Ерөнхий чуулганаас эсвэл өөрийн амьдралаас авсан түүхийг оруулж болно.)

Хэрэв энэ нь суралцагчдын хийх ганц үйл ажиллагаа бол зарим суралцагчийг санаа бодлоо хуваалцахад урь. Боломжтой бол суралцагчдаар видео хийлгэх талаар бодож үз.

Хэрэв суралцагчид аль нэг үйл ажиллагааг хийж чадвал тэднийг хийсэн зүйлээ ангийнхандаа хуваалцахад урь.

Хэвлэх