Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17: “Гэрч болон зогс”


“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17: ‘Гэрч болон зогс,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Иосеф Смит ба Гурван гэрч өвдөг сөгдөн залбирч байгаа нь

2-р сарын 15–21

Сургаал ба Гэрээ 14–17

“Гэрч болон зогс”

Та сайн мэдээний гэрчүүд болон зогсоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ? Энэ тоймд байгаа үйл ажиллагаанууд танд санаа өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгтээ ойлгож мэдсэн, үнэн гэж итгэж байгаа зүйлээ хуваалцахад цөөн хүүхдийг урихыг бод.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 14:1–7

Би Их Эзэнд ажлаа хийхэд нь тусалж чадна.

Хүүхдүүдийг Бурханы ажилд хэрхэн оролцохоо ойлгоход нь Их Эзэний Давид Витмерт хэлсэн үгс хэрхэн туслахыг бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Витмерийн гэр бүлийн талаар цөөн хэдэн мэдээллийг товч хуваалц (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Тухайлбал, Давид Витмер гэж хэн болох, тэр болон түүний гэр бүл Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулж байхад хэрхэн тусалсан талаар хуваалц.

  • Талбайд ажиллах болон Бурханы “агуу хийгээд гайхамшигт ажилд” (1-р шүлэг) оролцох хоёрыг хэрхэн зүйрлэснийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, ургац хураах гэдгээр Христэд бодгалиудыг авчрахыг бэлгэддэг. Та тариаланчийн зургийг үзүүлэх, хүүхдүүдэд өмсүүлэхээр тариаланчийн хувцсыг авчрах юм уу тариаланчдын өдөр тутмын ажил үүргийн талаар ярилцаж болох юм. Давид Витмер бол Их Эзэнд хэрхэн туслахаа мэдэхийг хүссэн тариаланч байсан гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 14:3–4-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Их Эзэн Давид Витмерт юу хий гэж хэлснийг олж мэдэхэд тэдэнд тусал. Бид Их Эзэний ажилд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бурханы мөнх амьдралын бэлгийн талаар хүүхдүүдэд заахдаа бэлэг ашигла. Жишээ нь, хүүхдүүдэд “Мөнх амьдрал” гэсэн цаас бүхий бэлгийг харуул (Сургаал ба Гэрээ 14:7). Нэг хүүхдээр уг бэлгийг задлуулж, Сургаал ба Гэрээ 14:7-г чанга унш. Мөнх амьдрал нь Бурхантай мөнх амьдарч, Түүнтэй адил болно гэсэн үг болохыг тайлбарла. Зарлигуудыг сахиж, мөнх амьдралыг хүлээн авах адислалуудын тухай гэрчлэлээ хуваалц.

    Номлогчид гэр бүлд зааж байгаа нь

    Номлогчийн ажил бол Их Эзэнд ажлаа хийхэд нь бидний зүгээс туслах нэгэн арга зам юм.

Сургаал ба Гэрээ 15:6; 16:6

Би бусдыг Христэд илүү ойртоход тусалж чадна.

Жон Витмер, Бага Петр Витмер хоёр Давид Витмерийн ах дүү нар юм. Тэд Давидын адилаар Их Эзэнд хэрхэн туслахаа мэдэхийг хүссэн. Тэрбээр тэднээс Түүнд “сүнснүүдийг авчрахад” туслахыг хүссэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс тэдний хувьд чухал юм уу үнэ цэнтэй ямар нэгэн зүйлийг дүрслэн хэлэхийг хүс (тоглоом, ном гэх мэт). Сургаал ба Гэрээ 15:6-г эсвэл 16:6-г уншаад, Их Эзэний “хамгийн үнэ цэнтэй” хэмээн хэлсэн зүйлийг сонсохоороо гараа өргөхийг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдтэй хамтран тэд хэн нэгэнд Есүс Христийг дагахад нь тусалж болох арга замуудын жагсаалтыг гарга. Үүнд: Бусадтай найзлах, найзтайгаа судар хуваалцах, тусламж хэрэгтэй нэгний төлөө залбирах гэх мэт. Хүүхдүүдэд санаа өгөхийн тулд Сүмийн сэтгүүлүүд эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь зарим холбогдох зургийг үзүүлж болно. Эсвэл хүүхдүүд өөрсдөө зураг зурж болно. Тэднийг ирэх долоо хоногт өөрсдийн жагсаалтаас ямар нэгэн зүйл хийхийг хичээхэд урь.

Сургаал ба Гэрээ 17

Би Бурханы миний төлөө хийсэн зүйлсийн гэрч болж чадна.

Давид Витмер Мормоны Номын Гурван гэрчийн нэг болсон бөгөөд Найман гэрчүүдийн дөрөв нь түүний ах дүү нар юм. Давид болон түүний ах дүү нарын адилаар бидний хүн нэг бүр үнэний “гэрч болон зогсож” чадна (Сургаал ба Гэрээ 14:8).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гурав болон Найман гэрчийн талаар хүүхдүүдэд ярь (“7-р бүлэг: Алтан ялтаснуудыг харсан гэрчүүд” [Сургаал ба Гэрээний түүхүүд, 31–33] эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Хүүхдүүдийг ялтаснуудыг үзэж байгаа гэрчүүдийн зургийг зурахад урь.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будаж, Гурван гэрчийн түүхийг ярихдаа ашиглахад хүүхдүүдийг урь.

  • Мормоны Номыг дээр өргөн харуулаад, Сургаал ба Гэрээ 17:6-ийн “Чиний Их Эзэн мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн бөлгөө” гэсэн сүүлийн мөрийг хүүхдүүдэд уншиж өг. Та Мормоны Номыг үнэн гэдгийг хэрхэн олж мэдсэнээ хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг Мормоны Номыг уншиж, энэ нь үнэн эсэхийг мэдэхийн төлөө залбирч, бусадтай гэрчлэлээ хуваалцсанаар Мормоны Номыг гэрчлэгчид болцгооход урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 14–16

Би Их Эзэнд ажлаа хийхэд нь тусалж чадна.

Та нар ах дүү Витмерүүдэд өгөгдсөн илчлэлтүүдийг ярилцаж байхдаа Их Эзэнд ажлаа хийхэд нь бидний хүн бүрийг туслахад урьдаг зарим аргыг хуваалцаж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та хүүхдүүдэд урам зориг өгнө гэж бодож байгаа Давид Витмерийн болон гэр бүлийнх нь түүхийг хуваалц (Гэгээнтнүүд, 1:68–71-ийг үзнэ үү). Их Эзэн Өөрийн хаант улсыг байгуулахдаа Витмерийнхнээс ямар тусламж авсан бэ?

  • Жижиг цааснууд дээр Сургаал ба Гэрээ 14–16-тай холбоотой энгийн асуултуудыг судрын эшлэлтэй нь бич. Жишээ нь: Бурханы үг яг ямар байдаг вэ? (14:2). Бурханы хамгийн агуу бэлэг юу вэ? (14:7). Их Эзэн юуг хамгийн үнэ цэнтэй гэж хэлсэн бэ? (15:6; 16:6). Хүүхэд бүрийг нэг асуулт сонгон, хариултыг нь шүлгүүдээс олоход урь.

  • Тариалангийн ажил, Их Эзэний ажил гэсэн хоёр гарчгийг самбар дээр бич. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 14:3–4 дээрээс тариалангийн ажилтай холбоотой үг хэллэгийг олж, эхний гарчгийн доор бичихэд тусал. Эдгээр үг Бурханы ажлын тухай бидэнд юу зааж байна вэ? Хүүхдүүдийн хариултыг хоёр дахь гарчгийн доор бич. Бид Их Эзэний ажилд хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 17

Би Бурханы миний төлөө хийсэн зүйлсийн гэрч болж чадна.

Сургаал ба Гэрээ 17 дээр Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарыг Мормоны Номын Гурван гэрч болно хэмээн хэлсэн. Хүүхдүүдэд бас хэрхэн үнэний гэрчүүд болж чадахаа сурч мэдэхэд нь тусал.

  • Гурван гэрчийн түүхийг хуваалцахаар бэлтгэж ирэхэд нэг хүүхдийг урь (“7-р бүлэг: Алтан ялтаснуудыг харсан гэрчүүд” [Сургаал ба Гэрээний түүхүүд, 31–33], эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Энэ түүхээс бид хэрхэн эрэлхэг гэрчүүд байх талаар юуг мэдэж авч болох вэ? Та мөн “A Day for the Eternities” (ChurchofJesusChrist.org; Гурван гэрчийн тухай хэсэг 15:00-аас эхэлдэг) видео бичлэгийг үзүүлж болох юм.

  • Сургаал ба Гэрээ 17:1–3 дээрх Их Эзэний амлалтыг хамтдаа уншаад, энэ нь Мормоны Номын “Гурван гэрчийн гэрчлэл” хэсэгт биелснийг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал.

  • Сургаал ба Гэрээ 17:3–5-ыг хамтдаа уншаад, Оливер Каудери, Мартин Харрис, Давид Витмер нараас алтан ялтаснуудыг харсныхаа дараа юу хийхийг хүссэнийг олж мэд. Бид ямар ямар үнэнийг гэрчилж болох вэ? Та бусадтай гэрчлэлээ хэрхэн хуваалцсан талаар яриад, хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр хичээл дээрээ мэдэж авсан ямар нэгэн зүйлийнхээ гэрч болон зогсоход хүүхдүүдийг урь. Хэрхэн гэрч болсон тухайгаа ирэх долоо хоногийн хичээл дээр хуваалцахыг тэднээс хүс.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг идэвхтэй байлга. Та хүүхдийн хөдөлгөөнтэй байдлыг дуу эсвэл судар дээрх түүхийг жүжигчлэн үзүүлэх эсвэл холбогдох үйлдлүүдийг хийхэд урих замаар ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)