Семинар
158-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 1-р хэсэг: “Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”


“158-р хичээл—Гэр бүлийн тунхаг, 1-р хэсэг: ‘Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Гэр бүлийн тунхаг, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

158-р хичээл: Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг

Гэр бүлийн тунхаг, 1-р хэсэг

“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Хамтдаа судалж буй гэр бүл

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь гэрлэлт, гэр бүлийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн сургаалыг ойлгоход бидэнд туслах зорилгоор бичигдсэн бошиглолын мэдэгдэл юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлүүдийн үндсэн үүргийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хичээл эхлэхээс өмнө суралцагч бүр “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг цахим хэлбэрээр эсвэл цаасан хэвлэлээр үзэх боломжоор хангагдсан байхад анхаар. Суралцагчдын судлах тэмдэглэлд нэг хувийг оруулсан байж болно.

“Гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Өмнөх гарчиг дээрх үгсийг самбар дээр энд тэнд нь оруулсан байдлаар харуул. Үгсийг оюун бодолдоо зөв дараалалд оруулахад нь зориулан суралцагчдад нэг минут өг. Дараа нь эдгээр үгийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн эхний догол мөрийн төгсгөлөөс олж, тэмдэглэхэд тэднийг урь.

Дараа нь дараахтай адил асуултуудыг ашиглан ярилцлага өрнүүлэхэд урь.

  • Яагаад гэр бүл нь Бурханы хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Түүний төлөвлөгөөний төвд байдаг вэ?

  • Гэр бүл болгонд сорилт бэрхшээл тулгардаг бөгөөд бид бүгд төгс бус гэдгийг мэдэх тул, гэр бүлийнхээ нөхцөл байдалд санаа зовж буй өсвөр үеийнхэнд туслах Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Есүс Христийн Цагаатгал, авралын төлөвлөгөөний талаар та нар юу хуваалцах вэ?

Дараах үгс ба хэллэгийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр жагсаан бич. Уг жагсаалтыг уншихад суралцагчдыг урь.

  • Гэрлэлтийн ач холбогдол

  • Гэр бүл салалт

  • Хүчирхийлэл

  • Хүйсийн байдал

  • Ижил хүйстний гэрлэлт

  • Үр хүүхэдтэй байх

  • Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа

  • Үр хөндөлт

  • Гэр бүл дэх аз жаргал

Жич: Та өнөөдрийн хичээлийг заахдаа хөндөх сэдвүүдийн эмзэг мөн чанарыг анхаараарай. Та эдгээр сэдвийг ярилцахдаа Христийнхтэй адил хайр, мэдрэмж, ойлголттой байхыг хичээхийг суралцагчдад сануулж болно.

  • Өнөөдөр хүмүүс эдгээр сэдвийн алинд нь санаа зовж эсвэл юун тухай асуумаар байгаа вэ?

  • Хүмүүс эдгээр асуудлын талаар хариулт олохын тулд ихэвчлэн хаашаа ханддаг гэж та нар бодож байна вэ?

    Эдгээр асуудлын талаар ойлгосон зүйлээ болон юу гэж асууж болох талаар тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өг.

  • Бурхан эдгээр сэдвийн талаар юу заасныг мэдэх нь яагаад чухал вэ?

Энэ хичээл өөрсдийн зарим асуулт, асуудалд хариулт олоход суралцагчдад тусална. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг өнөөдөр болон долоо хоногийн турш судлахад нь удирдан чиглүүлэхийн тулд Ариун Сүнснээс илчлэл эрэлхийлэхэд тэднийг урь.

Гэр бүлийн тунхаг

Их Эзэн гэр бүлийн тунхгийг бичихэд сүнслэгээр нөлөөлсөн зарим шалтгааныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд уг тунхгийг танилцуулах үеийн дараах мэдэгдлийг хуваалц.

Жич: Худал хуурмаг гэж үнэн бус сургаалыг хэлдэг.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ийн заасан.

2:3
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Үнэн мэт тархсан худал хуурмаг сургаал их байгаа учир; жишиг, эрхэмлэх зүйлсийн талаар хууран мэхлэх явдал ийм их байгаа үед; дэлхийн угшсан гэм нүгэлд аажмаар уруу татах, толгой эргүүлэх зүйл ийм их буй үед бид сэрэмжлүүлэх, урьдчилан анхааруулах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Үүнтэй холбогдуулан, энэ цаг мөчид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн зөвлөлийнхөн бид Сүмийн түүхийн туршид энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удаа дараа зааж байсан, гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмыг мэдэгдэх мөн дахин батлах маягаар Сүмд болон дэлхийд хандан тунхаглаж байна. (Gordon B. Hinckley, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100)

  • Гэр бүлийн тунхаг гарах болсон шалтгааны юу нь та нарт онцгой санагдсан бэ?

Гэр бүлийн тунхгийн 1–3-р догол мөр-ийг уншиж, самбар дээрх зарим сэдвийн талаар Бурханы юу заасныг олж мэд.

сургалтын дүрс зурагЕсүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэдэг болгоход хөтлөх үнэнүүдэд төвлөр. Доорх үйл ажиллагаа нь суралцагчдад тодорхойлсон хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлох нэг арга замыг санал болгож байна. Үүнийг заахад туслахын тулд Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заах дахь “Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр” гарчигтай сургалтыг үзнэ үү. “Хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд суралцагчдад туслах асуултууд тавих” ур чадвараар дадлага хийлгэх талаар бод.

Олж мэдсэн үнэнээ самбар дээрх холбогдох сэдвийн хажууд бичихэд суралцагчдыг урь. Мөн бичсэн үнэн нь уг сэдэвтэй холбоотой асуудлыг шийдэхэд хэрхэн тусалж болохыг тэд хуваалцаж болно.

Дараах нь суралцагчдын олж болох зарим үнэн юм.

  • Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний төвд байдаг.

  • Хүйс бол хувь хүний тодорхойлолт болон зорилгын салшгүй шинж чанар юм.

  • Бурханы төлөвлөгөө нь нас барсны дараа гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжийг олгодог.

Энэ нь суралцагчдад ойлгосон зүйлээ хуваалцах эсвэл асуумаар санагдсан зүйлсийнхээ талаар ярилцах сайхан боломж байж болно.

Хичээлийн дараах гурван хэсэгт дээрх үнэнүүдийг тус бүрд нь судална. Боломжтой цаг хугацаа, суралцагчдынхаа хэрэгцээ зэргээс хамааран эдгээр үнэнээс нэг эсвэл хэд хэдэн үнэнд төвлөрөхийг сонго. Эсвэл та суралцагчдын асуулт, хэрэгцээнд илүү сайн хариулах өөр үнэнүүдийг судалж болно.

1. Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний төвд байдаг.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хамтрагчдыг нэг минутын дотор Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар чадах бүхнээ ээлжлэн хуваалцахад урь. Төлөвлөгөөний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус байдал, мөнх бус байдлын дараах хэсгүүдийн талаар бодож үзэхэд суралцагчдыг урамшуул.

  • Мөнх бус байдлын өмнөх оршихуйд, мөнх бус амьдралд, мөнх бус байдлын дараах амьдралд гэр бүл хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг вэ?

  • Хэрэв Сатан гэр бүлийн тухай үүнийг мэддэг бол түүнийг гэр бүлийн талаарх үнэнд хэрхэн хандана гэж та нар бодож байна вэ?

Гэр бүл нь яагаад Бурханы төлөвлөгөөний төвд байдгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Судруудын удирдамж дээрх “Гэр бүл” хэсгээс доорх судруудыг хайж олоход тэднийг урь. Нэмэлтээр та суралцагчдад дараах ганцаарчлан унших мэдэгдлийг тарааж өгч болно. Мэдэгдлийн өөрсдөд нь онцгой санагдсан зарим хэсгийг тэмдэглэхэд суралцагчдыг урамшуул.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бид яагаад Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйг орхин явдаг болон эргэн очиж, Түүнтэй хамт өргөмжлөгдөхөд юу шаардлагатайг мэддэг учраас мөнх амьдралын хоёр урьдчилсан нөхцөл болох бие махбодын төрөлт, сүнсний дахин төрөлт хоёроос илүү чухал зүйл бидний энэ дэлхий дээр байх хугацаанаас илүү чухал биш гэдэг нь маш тодорхой болж байна. …

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт дээр үндэслэгдсэн гэр бүлд Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих орчныг буюу Бурханаас цэвэр ариун, гэм зэмгүй хүүхдүүд төрж мөнх бус амьдрал ба ирээдүйн мөнх амьдралд амжилттай бэлтгэхэд тэдэнд хэрэгтэй сургамж бэлтгэлийг олж авах орчныг бүрдүүлдэг. (Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39)

Суралцагчид судрууд болон мэдэгдлийг судлах хангалттай цаг өнгөрсний дараа дараах асуултуудыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан ярилцаж болно.

  • Гэр бүл яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг талаар та нар юу сурч мэдэж авсан бэ?

  • “Мөнх бус амьдралд хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралд амжилттай” бэлтгэхэд нь хувь хүмүүст гэр бүлүүд хэрхэн тусалж байхыг та нар олж харсан бэ?

  • Эдгээр сургаал нь гэрлэлт, гэр бүлийн талаарх та нарын асуулт, асуудлуудад хариулахад хэрхэн тусалж болох вэ?

2. Хүйс бол хувь хүний тодорхойлолт, зорилгын салшгүй шинж чанар юм.

Доорх эх сурвалжуудаас заримыг нь ганцаарчлан судлах цагийг суралцагчдад гаргаж өг. Судлах явцад нь дараах асуултууд тэднийг чиглүүлж болох юм.

  • Яагаад хүйс хувь хүний тодорхойлолт, зорилгын салшгүй шинж чанар байдаг вэ?

  • Бид бусдад хайхрамжгүй эсвэл хүндэтгэлгүй хандахаас зайлсхийхийн зэрэгцээ хүйсийн тухай үнэнийг хэрхэн итгэл үнэмшилтэй зааж болох вэ?

Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго” (“Мөнхийн гэр бүл” ангийн бэлтгэх материал [2022], 29–33) (Асуултуудаар эхлэх энэхүү эх сурвалжийн гурван хэсгийг тэмдэглэнэ үү.)

Transgender: Understanding Yourself”, “Life Help section”, Gospel Library

Transgender: Supporting Others”, “Life Help” хэсэг, Gospel Library

Хэрэв суралцагчид эдгээр эх сурвалжийг ашиглах боломжгүй бол суралцагчдад зориулан ангид судлах “Мөнхийн гэр бүл” ангийн бэлтгэх материал институтийн гарын авлагын 7-р хичээл-ийг хувилж гарга.

Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа зарим нь ойлгож мэдсэн зүйлээ сайн дураараа хуваалцаж болно.

Энэ ярилцлагын нэг хэсэг болгон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх мэдэгдлийг хуваалцаж, энэ нь суралцагчдын хувьд ямар утга учиртай талаар хуваалцахад тэднийг урь.

Та өөрийн тодорхойлолт, зорилгын тухай мөнхийн ойлголттой байснаар амьдрал тань хэрхэн адислагдсаныг хуваалцах талаар бодож үз.

3. Бурханы төлөвлөгөө нь нас барсны дараа гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжийг олгодог.

Суралцагчдыг дараах судрын хэсгүүдийг уншихаас өмнө та тэдэнд гэр бүлийн гишүүн нь нас барахад энэ байдлыг даван туулсан өөрийн таньдаг хэн нэгний тухай ярьж өгч болно. Эсвэл та гэр бүлийнх нь гишүүн нас барахад хэрхэн энэ байдлыг тэсэж гарсан таньдаг хэн нэгнийхээ талаар бодоход суралцагчдыг урьж болно.

1 Коринт 15:22, Сургаал ба Гэрээнүүд 130:2-ыг тус тус уншаад, хайртай хүн нь нас барахад Есүс Христээс ямар найдвар олж болохыг олж мэд.

  • Эдгээр шүлэг дэх Бурханы төлөвлөгөөний үнэнүүд ийм гарз тохиосон хүнд хэрхэн хүч чадал өгч болох вэ?

  • Гэр бүлийн тунхгийн гурав дахь догол мөрийн сургаалууд хайртай хүнээ алдсаны улмаас зовж шаналж буй хүнд хэрхэн нөлөөлөх вэ?

Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн мөнхийн мөн чанарыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та ChurchofJesusChrist.org дээрх “Plan of Salvation—We’re Still a Family” (4:47) видеог үзүүлж болно. Гэр бүлийн талаарх Аврагчийн сургаал уг залуу эрэгтэйд хэрхэн нөлөөлсөн тухай бодоход суралцагчдыг урь.

4:47

Дүгнэлт

Та хичээлийг дуусгахдаа дараах асуултуудын хариултыг чимээгүй тунгаан бодож, бичихэд суралцагчдыг урьж болно. Зарим суралцагч сайн дураараа бичсэн зүйлээ хуваалцаж болно.

  • Өнөөдөр та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр болоход туслах юуг сурч мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдлын талаар та нар юуг сурч мэдсэн бэ?