“Гэр бүлийн тунхаг: Дэлхий дахинаа өргөх тунхаг’—Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”
Тойм
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь Тэнгэрлэг Эцэгийг болон гэрлэлт, гэр бүлийн талаарх Есүс Христийн сургаалыг ойлгоход бидэнд туслах бошиглолын мэдэгдэл юм. Бурхан энэхүү тунхагт хувь хүн, гэр бүлүүд амар амгалан, аз жаргалд хэрхэн хүрэх талаар илчилсэн.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Гэр бүлийн тунхаг, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлүүдийн үндсэн үүргийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гэр бүлийн тунхгийг уншаад, ойлгосон зүйлээ эсвэл тэдэнд байж болох асуултуудыг тэмдэглэхэд суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн цахим эсвэл хэвлэмэл хуулбар; Gospel Library ашиглах боломжгүй суралцагчдад зориулан “Мөнхийн гэр бүл” ангийн бэлтгэх материал гэсэн институтийн гарын авлагын 7-р хичээлийн хэвлэсэн хувь
-
Видео: “Stand Strong against the Wiles of the World” (27:49; цагийн код 19:31-ээс 20:20 хүртэл үзнэ үү); “Plan of Salvation—We’re Still a Family” (4:47)
Гэр бүлийн тунхаг, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үр хүүхэдтэй болж, тэднийг асарч халамжлахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: “Би Бурханы хүүхэд” дууллын үгсийг сонсох эсвэл уншихад суралцагчдыг урь (Дуулал, ду. 157). Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх хүүхдүүдийн ач холбогдлын талаар бодоход тэднийг урамшуулан дэмж.
-
Суралцагчдад зориулсан материал: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн цахим эсвэл хэвлэмэл хуулбар; Gospel Library ашиглах боломжгүй суралцагчдад зориулан дараах хэлсэн үгсийн хэд хэдэн хэвлэмэл хуулбар. Үүнд: Даллин Х.Өүкс, “Эцэг эх ба үр хүүхэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137–140; Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53; Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32–35
-
Видео: “Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр” (14:46; цагийн код 8:13-аас 8:47 хүртэл үзнэ үү)
Гэр бүлийн тунхаг, 3-р хэсэг
Хичээлийн зорилго: Есүс Христийн сургаалыг гэр бүлийн харилцаандаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гэр бүлийнхэнтэйгээ аз жаргал мэдэрсэн мөчөө хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн цахим эсвэл хэвлэмэл хуулбарууд
Төгс эзэмших сургаалын дадлага 10
Хичээлийн зорилго: Амьдралд нь утга учиртай, төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хуваалцаж, сүнслэг мэдлэг олж авахын тулд тэнгэрлэг зарчмуудыг сурч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах боломжийг суралцагчдад олгох.
-
Суралцагчийн бэлтгэл: Амьдралд нь утга учиртай байсаар ирсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгийг мөн яагаад утга учиртай байсныг ангийнхантайгаа хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Хамтрагчидтайгаа хуваалцах, ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийн хангалттай тооны хуулбар (Жэффри Р.Холланд, “Эхийгээ болгоогтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)