2010–2019
Эцэг эх ба хүүхдүүд
2018 оны 10-р сар


Эцэг эх ба үр хүүхэд

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө та нарын хэн болохыг мөн амьдралын тань зорилгыг хэлж өгдөг.

Хайрт эгч нар аа, Сүмийн найм болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн энэхүү шинэ ерөнхий чуулганы хуралдаан болж байгаа нь ямар гайхамшигтай вэ. Бид ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн болон эмэгтэй удирдагчдынхаа захиасыг сонслоо. Ерөнхийлөгч Айринг бид хоёр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны удирдлаган доор ажиллах дуртай бөгөөд түүний бошиглолын үгсийг сонсохыг хүсэн хүлээдэг.

I.

Хүүхдүүд бол Бурханаас бидэнд өгөгдсөн хамгийн үнэтэй бэлэг бөгөөд бидний мөнхийн өсөлт хөгжил юм. Гэвч бид олон эмэгтэй хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэхийг хүсэхээ больсон цаг үед амьдарч байна. Олон залуу насанд хүрэгч материаллаг хэрэгцээгээ хангаж чаддаг болтлоо гэрлэхээ хойшлуулах болжээ. Сүмийн гишүүдийн гэрлэлтийн дундаж нас хоёроос дээш жилээр нэмэгдэж, Сүмийн гишүүдийн дунд төрөлтийн тоо буурсаар байна. Нэгдсэн Улс болон бусад улс үндэстэнд ирээдүйд нас биед хүрч, тэтгэврийн насны хүмүүсийг асран халамжлах хүүхдүүдийн тоо дэндүү цөөн байгаа нь асуудал болоод байна.1 Нэгдсэн Улсын нийт төрөлтийн 40 гаруй хувийг нь ганц бие эхчүүд эзэлж байна. Энэ хүүхдүүд эмзэг бүлэгт ордог. Энэ бүх чиг хандлага бүр нь Эцэгийн маань авралын тэнгэрлэг төлөвлөгөөний эсрэг ажиллаж байгаа юм.

II.

Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд эх байх нь хамгийн эрхэм, дээд баяр баясгалан болохыг ойлгодог. “Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд өөрсдийн хамгийн агуу сэтгэл ханамж, хамгийн агуу аз жаргалыг гэр орон болон гэр бүл дотор байдаг гэж үздэг. Бурхан эмэгтэйчүүдэд дотоод хүч чадал, намба төрх, амар амгалан, сайхан сэтгэл, ариун журам, үнэн ба хайраар илэрдэг бурханлаг чанарыг суулгасан байдаг. Энэ бүх гайхамшигт зан чанар нь эх хүн байхын хамгийн үнэн бодит, сэтгэл ханамжаар илэрдэг.”

Тэр цааш нь “Эмэгтэй хүний хийж чадах хамгийн агуу ажил бол хүүхдүүдээ зөв шударга байдал ба үнэнд асран халамжилж, зааж сурган, амьдруулж, өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Түүний юу хийж байгаагаас үл хамааран, үүнтэй зүйрлэж болох өөр ямар ч зүйл байхгүй”2 хэмээн хэлсэн.

Эхчүүд болон хайрт эгч нар аа, бид та бүхнийг хэн гэдгээр тань, мөн бид бүгдийн төлөө юу хийдгээр тань хайрладаг.

“Эгч нараасаа гуйх гуйлт”3 хэмээх 2015 онд хэлсэн нэгэн чухал үгэндээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

“Ариун нандин гэрээ хийж, тэдгээрийг сахидаг, Бурханы хүч чадал болон эрх мэдлээр ярьдаг эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй!

Итгэлээрээ дамжуулан чухал зүйлүүдийг тохиолгон авчирдаг, нүгэлд автсан дэлхийд ёс суртахууныг болон гэр бүлийг зоригтой хамгаалдаг эмэгтэйчүүд өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. Бидэнд Бурханы хүүхдүүдийг гэрээний зам дээр өргөмжлөлд хүртэл хөтлөхөд бүхнээ зориулсан, хувийн илчлэлт хүлээн авч мэддэг, ариун сүмийн хишгээс ирдэг амар амгалан ба хүчийг мэддэг, хүүхдүүд болон гэр бүлүүдээ хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд тэнгэрийн хүчийг хэрхэн дуудахыг мэддэг, хэнээс ч эмээлгүй заадаг эмэгтэйчүүд хэрэгтэй байна”3 гэж хэлсэн.

Эдгээр сүнслэг сургаал нь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр үндэслэгдсэн бөгөөд сэргээгдсэн Сүм үүгээр дамжуулан энэ дэлхийг бүтээхээсээ өмнө Бүтээгчийн баримталж байсан сургаал ба зан үйлийг дахин баталсан билээ.

III.

Одоо би энэ танхимд байгаа залууст хандаж үг хэлье. Хайрт залуу эгч нар аа, та нар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдлэгтэй учраас онцгой хүмүүс юм. Та нарын энэ мэдлэг өсөх насныхаа сорилт, бэрхшээлийг тэсэж, даван гарахад тусална. Залуу балчир наснаасаа эхлээд та нар бичиг, хэл яриа, төлөвлөх гэх мэт авьяас бэлгийг тань хөгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн. Та нар бас хариуцлагатай байхыг мөн худал ярих, хууран мэхлэх, хулгай хийх эсвэл согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх зэрэг уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар суралцсан.

Америкийн өсвөр үеийнхний болон шашны талаар хийсэн Умард Каролинагийн Их сургуулийн судалгаагаар та нарыг онцгой хүмүүс болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Шарлотт Обзөрвэр дээр “Мормон өсвөр насныхан хамгийн сайн дасан зохицож чаддаг. Тэд өсвөр насанд тохиолддог асуудлыг хамгийн сайн давж гардаг болохыг судалгаа харуулж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Энэ нийтлэлд “Мормончууд нь эрсдэлтэй үйлдлүүдээс зайлсхийх, хичээл сургуульдаа сайн суралцах, ирээдүйнхээ талаар эерэг хандлагатай байх зэрэгт хамгийн сайн үзүүлэлттэй гарсан” гэж дүгнэсэн байна. Манай өсвөр үеийнхнээс ярилцлага авсан, уг судалгаанд оролцсон нэгэн судлаач “Бидний авч үзсэн ангилал бүр нэг хэв загвартай буюу ангилал бүрд мормончууд нэгдүгээрт байгаа нь тодорхой харагдаж байлаа”4 гэжээ.

Яагаад та нар өсвөр насанд учирдаг асуудлыг хамгийн сайн даван гардаг вэ? Залуу эмэгтэйчүүд ээ, учир нь та нар Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын агуу төлөвлөгөөг ойлгодог болохоор тэр юм. Уг төлөвлөгөө таны хэн болохыг мөн амьдралын тань зорилго юу болохыг хэлж өгдөг. Энэ талаар ойлголттой өсвөрийн үеийнхэн маань хамгийн түрүүнд асуудлаа шийдвэрлэж мөн хамгийн түрүүнд зөвийг сонгодог. Та нар өсвөр насныхаа бүх асуудлыг Их Эзэний тусламжтай даван гарч чадна гэдгээ мэддэг.

Мөн та нарын хамгийн үр бүтээлтэй байх өөр нэг шалтгаан бол та нар өөрсдийг тань хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгээ мэддэг явдал юм. Та бүхэн “Энхрий хүүхдүүд минь, Бурхан та нарт ойрхон байна” нэртэй сайхан дууллыг мэднэ байх. Эхний бадгийг бид бүгд дуулж мөн итгэж байсан.

Энхрий хүүхдүүд минь, Бурхан ойрхон байж,

Өдөр, шөнөгүй та нарыг харж байна,

Зөв зүйлийг хийхээр хичээх аваас Тэр

Гайхамшгийг өвлүүлж мөн адисалдаг.5

Энэ шүлэгт хоёр сургаал агуулагддаг. Нэгдүгээрт, Тэнгэрлэг Эцэг маань бидэнд ойрхон байж, биднийг өдөр, шөнөгүй харж байдаг. Энэ талаар бодоод үз дээ! Бурхан бидэнд хайртай төдийгүй бидэнд ойрхон байдаг. Мөн Тэр биднийг дээрээс хардаг. Хоёрдугаарт, тэр биднийг “зөв зүйлийг хийхээр хичээх аваас” дуртайяа адисалдаг. Тайван бус, зовлон бэрхшээлтэй үед энэ нь ямар их тайтгарлыг өгдөг гэж санана!

Тийм ээ, залуу эмэгтэйчүүд ээ, та нар адислагдсан, гайхамшигтай хүмүүс! Гэхдээ “зөв зүйлийг хийхээр хичээхэд” та нарт Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэдтэй адил тусламж дэмжлэг хэрэгтэй.

Энд би та нарт олон зүйлийн талаар зөвлөгөө өгч болох ч хоёрхон зүйлийг сонгон ярихыг хүссэн.

Миний өгөх нэгдүгээр зөвлөгөө бол гар утастай холбоотой. Улсын хэмжээнд саяхан явуулсан нэгэн судалгаагаар, Нэгдсэн Улсын өсвөр насны хүүхдүүдийн тэн хагас нь гар утсанд хэтэрхий их цаг зарцуулдаг болох нь тогтоогджээ. 40 гаруй хувь нь гар утаснаасаа салахад сэтгэлээр унадаг гэж хариулсан байна.6 Энэ нь хөвгүүдээс илүү охидын дунд түгээмэл байсан. Залуу эгч нар болон насанд хүрсэн эмэгтэйчүүд ээ, гар утасны хэрэглээгээ багасгаж, үүнээс хараат байхаа болих нь та нарын амьдралыг адислах болно.

Миний өгөх хоёр дахь зөвлөгөө үүнээс ч илүү ач холбогдолтой. Бусдад эелдэг сайхан хандаарай. Манай ихэнх өсвөр үеийнхэн угаасаа бусдад эелдэг сайхан ханддаг. Мөн зарим газрын хэсэг өсвөр үеийнхэн бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Хайр болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үзүүлсэн манай өсвөр үеийнхний эелдэг найрсаг зан биднийг сүнслэгээр өдөөдөг билээ. Та нар олон талаараа тэрхүү тусламжийг үзүүлж, хайраа харуулдаг. Бүх хүн та нарын жишээг дагаасай гэж бид хүсдэг.

Үүний зэрэгцээ, дайсан биднийг эелдэг бус байлгахын тулд уруу татдаг гэдгийг бид мэдэх бөгөөд үүний олон жишээг хүүхэд, залуучуудын дундаас одоо ч харж болно. Байнга ажиглагддаг эелдэг бус байдлыг олон янзаар, тухайлбал, дээрэлхэх, хэн нэгнийг бүлэглэн зодох, нийлж бусдыг гадуурхах гэх мэтээр нэрлэдэг. Эдгээр жишээгээр, тэд ангийн хүүхдүүддээ эсвэл найз нөхдөдөө санаатайгаар зовлон шаналал учруулдаг. Залуу эгч нар аа, бид бусдад харгис, хэрцгий хандах нь Их Эзэний таалалд нийцэхгүй.

Өөр нэг жишээг авч үзье. Би Ютад дүрвэж ирсэн нэгэн залууг сайн мэдэх ба түүнийг бусдаас өөр болохоор мөн заримдаа төрөлх хэлээрээ ярихад нь дооглон тохуурхдаг байв. Өөрсдийгөө түүнээс дээгүүр гэж боддог бүлэг өсвөр насныхан түүнийг өдөөн хатгадаг байсан тул эцэст нь тэр тэдэнд хариуг нь өгснөөр 70 хоногийг шоронд өнгөрүүлсэн төдийгүй түүнийг бүр албадан гаргах яриа хүртэл гарчээ. Ихэнх нь та нартай л адил хожмын үеийн гэгээнтэн тэдгээр өсвөр үеийнхнийг чухам юу ийнхүү үйлдэхэд хүргэснийг би мэдэхгүй ч тэдний зүй бус үйлдлийн үр дагавар болон Бурханы хүүхдүүдийн нэгэнд тохиолдсон эмгэнэлт үйл явдал, хохирлыг харж байна. Эелдэг бус өчүүхэн мэт үйлдлүүд аюултай үр дагаварт хүргэж болно.

Би энэ түүхийг сонсоод, саяхан болсон өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээр бидний бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоний хэлсэн үгтэй үүнийг харьцуулсан юм. Тэр Израилыг цуглуулахад туслахыг та нараас болон бусад өсвөр үеийнхнээс хүсэхдээ “Дэлхийнхнээс ялгар, тэднээс өөр бай. Та бид чамайг дэлхийн гэрэл мөн гэдгийг мэддэг. Тиймээс, Их Эзэн танаас Есүс Христийн жинхэнэ шавийн адил харагдаж, сонсогдож, үйлдэж, хувцаслахыг шаардаж байна”7 хэмээн хэлсэн.

Нэгдмэл байхад урьсан ерөнхийлөгч Нэлсоний өсвөр үеийнхний батальонд та нар бие биетэйгээ эелдэг бус харьцахаа болино. Тэд бусдад тусламжийн гараа сунгаж мөн хайрлаж, санаа тавьж, бүр хэн нэгэн биднийг гомдоох зүйл хийсэн байлаа ч нөгөө хацраа өгөхийг заадаг Аврагчийн сургаалыг дагах болно.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли та нарын ихэнхийг дөнгөж төрж байх үеийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ “сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж буй гайхалтай сайхан залуу эмэгтэйчүүд” хэмээн магтсан байдаг. Тэр тэднийг яг миний бодож явдагтай адил ийнхүү дүрсэлсэн.

“Тэд бие биедээ өгөөмөр ханддаг. Тэд мөн бие биеэ хүчирхэгжүүлэхийг эрмэлздэг. Тэд эцэг эх, гэр орныхоо бахархал нь юм. Тэд нас биед хүрч эмэгтэй хүн болж байгаа бөгөөд үлдсэн амьдралынхаа туршид яг одоо өдөөж буй үнэт зүйлсээ дагаж амьдрах болно.”8

Их Эзэний үйлчлэгчийн хувьд би залуу эмэгтэйчүүд та нарт хандан, энэ дэлхийд та бүхний нинжин сэтгэл, хайр энэрэл хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Бие биедээ эелдэг найрсаг хандацгаая. Есүс бидэнд нэг нэгнээ хайрлахыг мөн хүмүүсийг бидэнд хэрхэн хандаасай гэж хүсэж байгаа шигээ бусдад хандахыг заасан. Бид эелдэг байхыг хичээснээр Түүнд болон Түүний хайрын нөлөөнд ойртдог.

Хайрт эгч нар аа, хэрэв та аливаа эелдэг бус, шальдар бульдар зүйлст хувь хүнийхээ хувьд эсвэл бүлгээрээ оролцдог бол яг одоо өөрчлөгдөх шийдвэр гаргаж, бусдыг мөн адил хийхэд уриална уу. Их Эзэн Есүс Христийн Сүнс надад та нарт хандан энэ чухал сэдвээр үг хэл гэж сүнслэгээр өдөөсөн тул би энэ зөвлөгөөг Түүний үйлчлэгчийн хувиар та бүхэнд өгч байна. Би Аврагч, Есүс Христийг гэрчилж байна. Тэрээр биднийг хэрхэн хайрласны адил бие биенээ хайрла хэмээн заасан бөгөөд бид ийн үйлдэх болтугай. Есүс Христийн нэрээр залбирч байна.

Эшлэлүүд

  1. See Sara Berg, “Nation’s Latest Challenge: Too Few Children,” AMA Wire, June 18, 2018, wire.ama-assn.org.

  2. Teachings of Gordon B. Hinckley (1997), 387, 390; see also M. Russell Ballard, “Mothers and Daughters,” Liahona, May 2010, 18 (quoted in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 156).

  3. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,”, 86, see also Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 33.

  4. The study was published by the Oxford University Press as Christian Smith and Melinda Lundquist Denton, Soul Searching: The Religious and Spiritual Lives of American Teenagers (2005).

  5. “Dearest Children, God Is Near You,” Hymns, no. 96.

  6. See “In Our Opinion: You Don’t Need to Be Captured by Screen Time,” Deseret News, Aug. 31, 2018, deseretnews.com.

  7. Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), 8, broadcasts.lds.org.

  8. Gordon B. Hinckley, “The Need for Greater Kindness,” Liahona, May 2006, 60–61.

Хэвлэх