Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
Ах, эгч нар аа, одоо би та бүхэнд Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, Туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг танилцуулж, дэмжүүлэн батлуулах болно.
Рассэлл Марион Нэлсонийг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр; Даллин Харрис Өүксийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.
Даллин Х.Өүксийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр, М.Рассэлл Баллардыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Бид M.Рассэлл Баллард, Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Toдд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари И.Стивэнсон, Дэйл Ж.Рэнланд, Гэррит В.Гонг, Улиссэс Соарэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс мөн гараа өргөнө үү.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.
Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхээр дуудагдсан Брүк П.Хэйлсийг дэмжин батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.
Ахлагч Мэрвин Б.Арнолд, Крэг А.Кардон, Ларри Ж.Эко Хок, С.Скотт Грөү, Аллан Ф.Пакэр, Грегори А.Свайзер, Клаудио Д.Зивик нарт чин сэтгэлээсээ талархан, Далын ерөнхий эрх мэдэлтнээс чөлөөлж, чөлөөнд гарсны хүндэтгэл үзүүлэх санал оруулж байна.
Бидэнтэй хамт эдгээр ахын гайхамшигт үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.
Бид дараах ах нарыг Бүсийн далаас чөлөөлөх санал оруулж байна. Үүнд: Б.Сэргио Антунэс, Алан С.Батт, Р.Рандалл Блүт, Ханс Т.Бүүм, Фэрнандо И.Калдерон, Х.Марсело Кардус, Пол Р.Ковард, Марион Б.Ди Антунано, Робэрт А.Драйдэн, Даниэл Ф.Дунниган, Жэффри Д.Эриксон, Мэрвин С.Гидди, Жоао Робэрто Граал, Ричард К.Хансэн, Тодд Б.Хансэн, Майкл Р.Жэнсэн, Даниэл В.Жонэс, Стивэн О.Лайнг, Аксэл Х.Лэймэр, Тасара Макаси, Алвин Ф.Мэридит III, Адонэй С.Обандо, Кацуюүки Отахара, Фрэд А.Паркэр, Жосэ С.Пинеда, Гари С.Прайс, Мигэл А.Рэеэс, Алфрэдо Л.Салас, Нэцахуалкоёл Салинас, Майкл Л.Саутворд, Г.Лорэнс Спакмэн, Виллиам Х.Стоддард, Стэфэн И.Томпсон, Дэвид Ж.Томпсон, Жорж Ж.Тобиас, Жакс А.Ван Рээнэн, Раул Эдгардо А.Висэнцио, Кэйт П.Вокэр болон Даниэл Ирениа-Тавиа
Бидэнтэй хамт тэдний гарамгай сайн үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, Туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг хэвээр нь батлах саналыг оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.
Татгалзах санал ирүүлсэн хүмүүс гадасныхаа ерөнхийлөгчтэй холбогдоно уу.
Ах, эгч нар аа, Сүмийн удирдагчдын төлөөх та бүхний итгэл, залбиралд бид талархаж байна.