Суралцах туршлага 1
Аврагчийн арга барилаар амьдарч, заах нь
Тойм
Энэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:
-
Заах нь таны агуу үүрэг хариуцлага
-
Есүс Христ бол Эзэн Багш
-
Аврагчтай адил амьдарч, заах нь
Үндсэн ойлголтууд
Шашны институт, семинарт тавтай морилно уу . Дэлхий даяарх институт, семинарын хөтөлбөрүүдээр дамжуулан мянга мянган багш, удирдагч Сүмийн өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тусалдаг. Бид та бүхнийг энэ чухал үүрэгт ажлаар дамжуулан Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна.
Бурханы хүүхдүүдэд заах агуу үүрэг хариуцлага
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурханы хүүхдүүдэд заах үүрэг хариуцлагын талаар:
“Бид заадаг хүн бүрд маш их талархдаг. Бид та нарт хайртай бөгөөд үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр талархаж байна. Бид та нарт маш их итгэдэг. Үр дүнтэй зааж, амжилттай байгаагаа мэдрэх нь үнэндээ их хөдөлмөр шаарддаг. Гэхдээ энэ ажил үнэ цэнтэй юм. Бид ‘үүнээс агуу дуудлага’ авч чадах нь үгүй хэмээн заажээ [Teaching—No Greater Call (багшийг хөгжүүлэх материал, 1978)]. …
“Бидний хувьд ‘Христэд ирэх’ [С ба Г 20:59], Түүний зарлигуудыг сахих, Эцэгтээ эргэн очихын тулд Түүний үлгэр жишээг дагах нь хүмүүний оршихуйн хамгийн хүндтэй бөгөөд ариун зорилго гэдэг нь эргэлзээгүй. Бусдад бас үүнийг хийхэд туслах нь—зааж, ухуулж, сануулж, гэтэлгэлийн замаар залбиран алхаж, тэднийг удирдах нь бидний амьдралын хоёр дахь чухал даалгавар байх ёстой. Энэ нь ерөнхийлөгч Дэвид О.Маккэйгийн нэгэн удаа ‘Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү ямар ч агуу үүрэг хариуцлага эрэгтэй [эсвэл эмэгтэй] хүнд өгөгдөж чадахгүй биз ээ’ хэмээн хэлсэн шалтгаан байж болох юм [Дэвид О.Маккэй, in Conference Report, Oct. 1916, 57]” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 25).
Есүс Христ бол Эзэн Багш
Та Бурханы хүүхдүүдийн багшийн хувьд өсөж, хөгжихийг эрэлхийлж, Аврагчийн арга замаар амьдарч мөн заахыг хичээснээр тэнгэрлэг тусламж хүлээн авах болно.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “The Master Teacher” (3:51) видео бичлэгийг үзэх цаг гарга. Энэ видео бичлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) сайн мэдээг заах тодорхой хүчин зүйлсийг тайлбарласан.
Та видео бичлэг үзэж байхдаа, Аврагчийнхтай адил арга замаар амьдарч, заах ёстой чухал шалтгаануудыг олж сонсоорой. Өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.
Дүгнэлт ба хэрэгжүүлэлт
Санах зарчмууд
-
Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү ямар ч агуу үүрэг хариуцлага эрэгтэй [эсвэл эмэгтэй] хүнд өгөгдөж чадахгүй биз ээ.
-
Христ бол Эзэн Багш юм. Бид Түүнтэй адил амьдарч, заахыг хичээх ёстой.
-
Бид өөрсдийн мөн чанарыг заадаг. Энэ нь бидний шавь байх хийгээд зан чанар, гэрчлэл, сайн мэдээнд бүхнээ зориулж буй байдал нь бидний үгстэй адил бусдад ихээр нөлөөлж чадна гэсэн үг юм.
“Заах бэлгийг олж авах ёстой бөгөөд үүнийг нэгэнтээ олж авсан бол хадгалж үлдэхийн тулд арчилж, торддог байх ёстой” (Боид К.Пакэр, Teach Ye Diligently, 345).
“Тэгээд, яах вэ?”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр, Арванхоёрын чуулгатай хийдэг хурлынхаа төгсгөлд яригдсан сэдэв нь хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд хэрхэн тусалж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлэхдээ “Тэгээд, яах вэ?” гэж асуудгаараа танил болсон юм (Жэффри Р.Холланд, “Therefore, What?” [CES Conference on the New Testament, Aug. 8, 2000], si.churchofjesuschrist.org-ыг үзнэ үү). Суралцах туршлага бүрийнхээ төгсгөлд “Тэгээд, яах вэ?” гэж өөрөөсөө асуугаад, ярилцсан сэдэв, зарчмуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үз.
Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.