Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 8: Сургаал, зарчмуудыг ойлгож, таньж мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь


Суралцах туршлага 8

Сургаал, зарчмуудыг ойлгож, таньж мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

  • Сайн мэдээг зүрх сэтгэлдээ оруулах

  • Сургаал, зарчмуудыг ойлгох

  • Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

  • Сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх

Үндсэн ойлголтууд

Энэ суралцах загвар нь сайн мэдээг бидний оюун, зүрх сэтгэлд суулгахад туслах суурь зарчмуудаар хангадаг. Бид энэхүү суралцах туршлагаар сургаал, зарчмуудын үнэн болоод чухал ач холбогдлыг ойлгож, танин мэдэрч, өөрийн амьдралд хэрэгжүүлэх болно.

Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын асуудлыг товч танилцуулгаар хангах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэхдээ, эдгээр чадварын тухай мэдэж авч, дадлага хийх олон боломжтой байх болно.

Сургаал, зарчмуудын үнэн болоод чухал ач холбогдлыг ойлгож, танин мэдэрч, өөрийн амьдралд хэрэгжүүлэх нь

Эрдэнийн чулуунуудын сургаалт зүйрлэл нь судруудыг судлахтай холбоотой зүйрлэл юм. Дараах гурван хүчин зүйл нь сайн мэдээний чухал үнэнүүдийг олж тогтоосны дараа, судар судлахдаа юу хийж болохоо ойлгоход бидэнд тусалдаг.

  1. Сургаал, зарчмуудыг ойлгох

    эрдэнийн чулууг харах нь

    Залуу эмэгтэй олсон эрдэнийн чулуу бүрийн хэлбэр дүрс, талстуудыг анхааралтай ажиглаж судалсан.

    гар утсан дээрх судрууд

    Бид сургаал, зарчмуудын хэлбэрээр үнэний эрдэнийн чулуунуудыг олох үедээ үүний утга учир, ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд нэг бүрчлэн анхааралтай судалж чадна.

  2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

    залуу эмэгтэй

    Залуу эмэгтэй эрдэнийн чулуу бүрд талархалтай байв.

    залуу эмэгтэй

    Бид олсон үнэнүүдийн тухай илүү гүн гүнзгий ойлголттой болсноор тэдний ач холбогдол, уялдаа холбоо, зайлшгүй шаардлагыг мэдэрдэг.

  3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

    далайн эрэг дээр байгаа хоёр хүн

    Залуу эмэгтэйн аав охиноосоо олсон эрдэнийн чулуугаараа юу хийж болох тухай бодож үзэхийг хүссэн.

    танилцуулгатай хуудас тараах

    Бид сургаал, зарчмын талаар гэрчлэл, талархалтай болсныхоо дараа, үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох тодорхой арга замуудыг авч үзэх ёстой.

Эмэгтэй ба судруудын зураг

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид сайн мэдээг өөрсдийн зүрх сэтгэлд гүн гүнзгий суулгахын ач холбогдлыг онцолсоор ирсэн. Сайн мэдээний чухал сургаал, зарчмуудыг олж тогтоохын тулд судруудын нөхцөл, агуулгыг ойлгох нь сайн мэдээний үнэнүүдийн тухай мэдлэгтэй болох сайн эхлэл юм. Гэвч оюун ухаандаа мэддэг зүйлсийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий хүргэхэд туслахын тулд бид илүү олон зүйл хийх ёстой. Бид дараах зүйлсийг хийхээр эрэлхийлэх ёстой. Үүнд:

  1. Олж тогтоосон сургаал, зарчмуудаа ойлгох

  2. Тэдгээрийн үнэн хийгээд чухал ач холбогдлыг мэдрэх

  3. Тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх

Энэхүү суралцах загварын гурван хүчин зүйл нь сайн мэдээг зүрх сэтгэлдээ оруулахад бидэнд туслах Ариун Сүнсийг урихын тулд хамтдаа ажилладаг.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

гарын авлагын хавтас

Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага нь (2012) энэхүү суралцах загварын эдгээр бүх хүчин зүйлийн тухай чухал мэдээллүүдийг агуулдаг. Энэ гарын авлагад заасан хэсгүүдийг уншиж, холбогдох асуултуудад хариулснаар гарын авлагын заадаг зүйлсийг олж мэд.

  1. Сургаал, зарчмуудыг ойлгох

    Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 28–29-р хуудсан дээрх 2.5.2 (“Сургаал, зарчмуудыг ойлгох нь”) хэсгийг судал. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол. Үүнд:

    • “Сайн мэдээний сургаал эсвэл зарчмыг ойлгох” гэдэг нь ямар утгатай вэ?

    • Би олж тогтоосон сайн мэдээний сургаал эсвэл зарчмын тухай ойлголтоо хэрхэн өсгөн нэмэгдүүлж чадах вэ?

  2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

    Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 29–30-р хуудасны 2.5.3 (“Сургаал, зарчмуудын үнэн ба чухал ач холбогдлыг мэдрэх”) хэсгийг судална уу. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол. Үүнд:

    • Олж тогтоосон сургаал, зарчмынхаа үнэн ба чухлыг мэдрэх нь надад яагаад чухал байдаг вэ?

    • Суралцагчийн хувьд би олж тогтоосон зарчим, сургаалынхаа үнэн хийгээд чухлыг мэдрэхэд надад туслах Сүнсний нөлөөг урихын тулд юу хийж чадах вэ?

    • Ариун Сүнс энэ үйл явцад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

    Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 30–31-р хуудсан дахь 2.5.4 (“Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх нь”) хэсгийг судална уу. Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол. Үүнд:

    • Би өөрийнхөө сурсан сайн мэдээний зарчмыг хэрэгжүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

    • Олж тогтоосон сургаал эсвэл зарчмаа амьдралд хэрэгжүүлэхээр эрэлхийлэх үед амьдралд маань юу тохиолдох вэ?

    • Би сурч байгаа үнэнүүдээ амьдралд хэрэгжүүлэхэд илүү анхаарахын тулд хувиараа судлах үедээ юу хийж чадах вэ?

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагаас сая судалсан бүх материалын гол гурван зөвлөгөөн дээр төвлөрцгөөе. Судруудаас сурсан үнэнүүдийнхээ үнэн ба чухлыг ойлгож мэдэрч, хэрэгжүүлэхээр эрэлхийлэх үед тань ашиглаж болох дараах жагсаалтад байгаа нэг үйл ажиллагаа хэсэг бүрд бий.

  1. Сургаал, зарчмуудыг ойлгох

    Асуултууд тавьж, хариултыг хайснаар сургаал, зарчмын утгад дүгнэлт хий.

  2. Сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг мэдрэх

    Энэ зарчим таны болон бусдын амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

  3. Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх

    Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхой үйлдлийг бодож үз.

Суралцах загварыг хэрэгжүүлэх

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Understand, Feel, and Apply Principles” (7:12) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш Лук 5:1–11-ээс сургаал, зарчмуудын үнэн ба чухлыг ойлгож, мэдэрч, хэрэгжүүлэхээр хичээж, чармайсан талаараа хэлэлцдэг.

NaN:NaN

Хуваалцах шигтгээ зурагЭнэ видео бичлэгийг үзэж байхдаа чухал санагдсан хоёр юм уу гурван санааг судар судлах тэмдэглэлдээ эсвэл эдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Удирдуулсан дадлагын үйл ажиллагаа

далай дээрх усан онгоц

Бид Ефер 6:1–12-оос Их Эзэн жаредчуудын усан онгоцыг амлагдсан нутаг руу салхиар удирдсан гэж уншдаг. Бид энэ хэсгээс Бид Их Эзэнд итгэж, Түүний хүслийг гүйцэлдүүлэх үед Тэр бидний амьдралын замыг удирдан чиглүүлэх болно гэсэн зарчмыг олж тогтоож болно. Энэ зарчмын үнэн ба чухлыг ойлгож, мэдэрч, хэрэгжүүлэхдээ дараах алхмуудыг хий. Судрын эсвэл хувийн тэмдэглэлдээ өөрийнхөө хариулт, ойлголтыг бич.

  1. Зарчмын тухай ойлголтоо хөгжүүл

    Дараахтай адил асуултуудыг тавьж, хариулснаар уг зарчмын утгад дүн шинжилгээ хий. Тухайлбал:

    • Итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

    • Их Эзэнд итгэх гэдэг нь ямар утгатай вэ?

    • Их Эзэн яагаад Өөрт нь итгэдэг хүмүүсийн амьдралыг удирдан чиглүүлэх боломжтой байдаг вэ?

    • Их Эзэн хувь хүний амьдралын замналыг хэрхэн удирдан чиглүүлж чаддаг вэ?

  2. Энэ зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхийг эрэлхийл

    Судар дээрх эсвэл Сүмийн түүхэн дэх хүмүүсийг оролцуулаад таны эсвэл бусдын амьдралд энэ зарчим хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

    • Таны амьдрал, гэрчлэлд энэ зарчим ямар арга замаар тусгалаа олдог вэ?

    • Таны бодсон хүмүүсийн амьдрал, гэрчлэлд энэ зарчмын үнэн ямар арга замаар тусгалаа олсон бэ?

  3. Зарчмыг амьдралдаа хэрэгжүүл

    Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхой үйлдлийг бодож үз.

Бие даасан үйл ажиллагаа

Христ уяман өвчтэй хүнийг эдгээсэн нь

Суралцах туршлага 7 дээрх Лук 5:12–26-аас судалж байхдаа олж тогтоосон нэг зарчмыг сонго эсвэл Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 42–46-р хуудсан дээрх 3.2 (“Лук 5: Жишээ”) хэсэгт олж тогтоосон нэг зарчмаа сонго. Дараа нь доорх зүйлсийг хий. Үүнд:

  1. Зарчмын тухай ойлголтоо хөгжүүл.

    Асуултууд тавьж, хариулт хайснаар сургаал, зарчмын утгад дүгнэлт хий.

  2. Энэ зарчмын үнэн ба чухлыг мэдрэхийг эрэлхийл.

    Энэ зарчим таны болон бусдын амьдралд хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

  3. Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүл.

    Өөрийнхөө амьдралд сургаал, зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хийж болох нэг тодорхой үйлдлийг бодож үз.

Хуваалцах шигтгээ зурагЭнэ үйл ажиллагааны талаар төрсөн бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэлдээ эсвэл эдгээрийг харж болох өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Сайн мэдээнээс суралцах зорилго бол сайн мэдээний сургаал, зарчмууд бидний оюун ухаанаас зүрх сэтгэл рүү урсан ороход Ариун Сүнсийг өөрсдөдөө туслуулахаар урих явдал юм.

  • Сургаал эсвэл зарчмыг ойлгох гэдэг бол зөвхөн ямар утгатайг нь мэдээд зогсохгүй, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхийг хэлдэг.

  • Сургаал, зарчмын талаарх тодорхой ойлголт нь суралцагчдыг эдгээрийн үнэн хийгээд чухал гэдгийг мэдрэхэд бэлддэг.

  • Сургаал, зарчмын үнэнийг болоод чухлыг мэдрэх нь үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх бидний хүслийг нэмэгдүүлдэг.

  • Бид сурсан зарчмуудынхаа дагуу бодож, ярьж, амьдрах үед энэ нь бидний амьдралд хэрэгжиж буй хэрэг юм.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Жинхэнэ багш сайн мэдээний үнэнийг заагаад, дараа нь … сүнслэг гэрчлэл хүлээн авч, үйлдэл хийх тухай ойлголтыг тэдний зүрх сэтгэлд суулгадаг” (Робэрт Д.Хэйлс, “Teaching by Faith” [Ахлагч Робэрт Д.Хэйлстэй хамт нэгэн үдэш, 2002 оны 2-р сарын 1], 5, si.churchofjesuschrist.org).

Тэгээд, яах вэ?

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.